Боловсрол суваг телевизээс зохион байгуулсан "Mongolians next top model" тэмцээний ялагч Б.Цэрэндолгор шоу нэвтрүүлгийн шагнал болох Парис руу аялах эрхээ эдэлж, европын орнуудыг тойрч байгаад ирсэн сурагтай. Аяллын хугацаанд Швейцар, Итали, Францыг хамт үзжээ. Б.Цэрэндолгор аяллынхаа дараа "Би европт амьдрахыг хүсэх болсон. Тэнд уур амьсгал үнэхээр сайхан байсан" гэж сэтгэгдлээсээ хуваалцжээ. Үүний дараа үндсэн шагнал болох Монголын үүрэн телефоны оператор G Mobile-ийн нүүр царайгаар тодорч хэд хэдэн сурталчилгаанд оролцоод амжлаа. Түүгээр ч зогсохгүй мэргэжээ сольж удахгүй Боловсрол сувгаар дэлгэцнээ гарах Гурван найз инээдмийн кинонд туслах дүр бүтээсэн гэнэ. Мөн ирэх наймдугаар сараас эхлэн Сингапурын looque агентлагтай албан ёсоор хамтарч ажиллахаар болжээ.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ