ИХ-ын гишүүн О.Баасанхүү приусны татварыг эсэргүүцэж өөрийн машинаа шатаах гэж оролдсон иргэнд Эрүүгийн хуулийн 177 буюу "зандалчилах" гэсэн хэргээр зүйчлэн цаазаар авах ял сонсох боломжтой байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Улмаар "LIVE CHALLENGE"-д нэгдэхийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Буянгийн Жаргалсайхан нарт уриалсан юм. Тэрбээр “Приус машинаа шатаасан нөрөх яасан саваагүй юм бэ. Шатаасны оронд хүнд бэлэглэсэн нь дээр шүү дээ. Приусын татварыг нэмэх санаачлагыг гаргасан хүн эсвэл Нямдорж ахад бэлэглэ. Нэг талаасаа би тэр хүнийг өрөвдлөө. Нөгөө талаасаа буруу үйлдлийг нь эсэргүүцэж, буруутгаж байна. Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийг төр хариуцна. Татвар нэмсэн нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Бидний буруутай үйлдлээс болоод нэг хүн ял үүрэх ёсгүй. Ийм ноцтой байгаа учраас тэр хүнийг цаазаар авах ялд битгий унагаач ээ гэж хүсмээр байна. Тэр хүн ард түмний төлөө л тэмцэж байсан. Би өөрөө гүтгүүлж байсан болохоор гүтгэх ялын тухай мэднэ” хэмээлээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь