Өчигдөр ГОВЬ ХК-ийн үйлдвэрт гарсан галыг онцгой байдлын албан хаагчид хэдэн цагийн турш нойр хоолгүй ажилласаар бүрэн унтрааж дуусгасан билээ. Тэдний энэ их хичээл зүтгэлд бага ч болов тусламжийн гараа сунгаж буй хүмүүс их байна. Жишээлбэл Говь ХК-ийн галыг унтраахаар ажиллаж байсан залуус-д АПУ ХК, Жүр үр, КFC болон иргэд өөрсдийн сайхан сэтгэлийн үүднээс тодорхой тусламж үзүүлсэн билээ. Мөн Говь ХК-д Дашваанжил газын ажилтан, албан хаагчид бүтэн нэг өдрийн орлогоо хандивласан сайхан мэдээ байна. Үүнээс гадна Богд уулын Зүүн ширээт гэдэг газар гарсан түймэр хамгийн их талбайг хамарсан. Энэ газарт онцгой байдлын ямар ч техник ирэх боломжгүй байсан.
Харин өнгөрсөн шөнө “Ланд крузейр” клубийн залуус туулах чадвар сайтай машинаар шөнийн гурван цаг хүртэл түймэр гарсан газарт зам гаргаж онцгой байдлын алба хаагчдад түймэр унтраах ус дөхүүлж өгчээ. Өмнө нь бол 2 км газраас ус зөөхөд 1-2 цаг зарцуулдаг байсан. Ингээд 20 литер усаа аваад эргээд ирэхэд түймэр буцаад ассан байдаг тухай онцгой байдлын алба хаагчид хэлж байсан юм. Мөн Фэйсбүүкийн “Сайхан бүсгүйчүүд” группийн САЙХАН хүүхнүүд Богд ууланд ажиллаж байсан албан хаагчдад цуйван хийж аваачиж өгчээ. Ямартай ч ийнхүү томоохон хоёр гал түймэр бүрэн унтарлаа.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ