Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах "Говь” ХК-ийн дээвэр шатсан. Галыг унтраахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажилласан. Ус уух ч завгүй ажиллаж байсан Онцгой байдлын алба хаагчдад анхаарал хандуулсан сайхан сэтгэлт хүмүүс олон байлаа. Апу ХК Онцгой байдлын залууст ус, сүү бэлэглэж. Жүр үрийнхэн залууст бүтээгдэхүүнээсээ авчирч өгсөн бол Фэйсбүүкийн “Сайхан бүсгүйчүүд” группийн САЙХАН хүүхнүүд цуйван хийж аваачиж өгчээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ