Миссийн тэмцээн, загварын тайзан дээр өнгө нэмэн гялалзаж явсан Ч.Содтуяа адтай бяцхан охиноо ч энэ бүхэндээ “уруу татсан” гэнэ. Нялх балчир наснаасаа эхлэн ээжээсээ үлгэр дуурайлал авч, загварын тайзан дээр алхах болсон Ч.Содонгоо охин саяхан “Азийн топ модель хүүхэд”ээр шалгарчээ. Тухайлбал, энэ сарын 7, 8-нд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Luxury Brand Asia Model Awards-2017” тэмцээнд тэрбээр тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дуурсгаж чаджээ. Тус тэмцээнд нийт 33 загвар өмсөгч, Ази тивийн гурван орны 40 хүүхэд өрсөлдсөн бөгөөд Ч.Содонгоогийн авьяас чадвар, мэдлэг туршлага яах аргагүй давуу байсан аж. Тэргүүн шагналыг хүртэж, “Азийн топ модель хүүхэд”-ээр шалгарсан С.Содонгоо охин дэлхийд алдартай “Luxury” брэндийн нүүр царайгаар ажиллах бөгөөд багагүй хугацааны гэрээ байгуулахаар болсон байна. “Азийн модель” агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн охин ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөх чадварлаг модель болохоо ийнхүү батлан харууллаа.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ