ОБЕГ-аас урд шөнө “Говь” ХК-д гарсан гал түймрийн талаар мэдээлж, үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан гэв. Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарчээ. Цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор хэргийг мөрдөн шалгах ёстой юм байна. Гал гарсан шалтгааныг тогтоосон дүгнэлтийг ОБЕГ болон ЦЕГ хамтран гаргана. Хохирлын хэмжээ хэрэг бүртгэлийн үед тодорхой болно гэж ОБЕГ-ын Гал унтраах ангийн дарга Н.Залуухүү мэдээллээ. Галыг унтраахын тулд Ус сувгийн удирдах газар, хот тохижилтын газраас 17 машин нэмж ашигласан байна. Яагаад нисдэг тэрэг ашиглаагүй талаар лавлахад обьектын гал түймэрт нисдэг тэргийг тэр бүр ашигладаггүй. Бидний ашигладаг тоног төхөөрөмж бүрэн гэхгүй. Гэхдээ тодорхой түвшинд хүрсэн гэв. Нийслэлд хуурайшилт их байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа. Хэвлэлийн хурал Шадар сайдын ажлын өрөөнд болсон юм. Урд шөнө 120 алба хаагч галыг унтраахаар ажиллаж байсан бол нэмэлт хүч татсанаар нийт 250 хүн ажиллажээ. Гал дотогш нэвтрээгүй, хүн гэмтээгүй байна.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана