Хэдэн зуун гал сөнөөгч Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт шатаж буй 27 давхар орон сууцны галыг унтраахаар шөнөжин ажиллаж байгаа талаар CNN агентлаг мэдээлэлжээ. Яг одоогийн байдлаар олон арван оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, эмнэлэгт хүргэсээр байгаа аж. ВВС агентлагийн мэдээлснээр, Лондон хотын зүүн хэсэгт орших Латимер гудам дахь “Grenfell Tower” нэртэй орон сууцны байр шатаж буй гэнэ. Grenfell Tower”-т 120 айл амьдардаг аж .Гэрчүүдийн хэлж буйгаар зарим оршин суугчид барилга дотроос гарч чадахгүй гацжээ.
Тусламж эрэн орилох хүмүүсийн дуу тасрахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлсэн байна. Лондон хотын дарга Садик Каан “Галын дуудлага орон нутгийн цагаар 01:16 цагт ирсэн, одоогоор 40 галын машин, 200 гал сөнөөгч ажиллаж байгаа ба галын шалтгааныг хараахан тогтоогүй байна” хэмээн хэлсэн байна. Барилга бүхэлдээ шатаж, нурахад бэлэн болжээ. Байшингийн эргэн тойрны 100 метр газар үнсэнд дарагдаад байгаа аж. Хэвлэлүүдэд гал их хэмжээний талбай хамарсан учир унтрааж хүчрэхгүй байгаа талаар ярьсаар байна. Байшингийн эргэн тойрны гудамж их нарийхан учир галын машин ойртож очиход хүндрэл учирч буй юм байна. “Цагдаагийн газрын мэдээлж буйгаар гэмтэж бэртсэн иргэдийн тоо нэмэгдсээр байна гэжээ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй