Сохо мебель”-ийн захирал Б.Жадамбааг охины амь насаа алдсан хэрэгт холбоогүй гэв


Сохо мебель" компанийн захирлын туслахаар ажиллаж байсан 22-хон настай бүсгүй учир битүүлгээр амиа хорлосон хэрэг гарсан. Охины үхэлд захирал нь холбоотой хэмээн ар гэрийнхэн нь хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэгвэл энэ хэргийн талаар "Өдрийн сонин"-ийн өнөөдрийн дугаарт " Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа цагдаа нар "Сохо мебель" компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг талийгаач охины амь насаа алдсан хэрэгт холбоогүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл ирэв. Мөн прокурорт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг удахгүй хүргүүлэх гэж байгаа гэнэ. Талийгаач эмэгтэй захирлаа дарамталж, мөнгө авах гэж хэд, хэдэн удаа оролдсон. Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гомдол гаргасан нь үүнтэй холбоотой. Мөн ар гэрийнхэндээ худлаа ярьж байсан гэх яриа цагдаа нарын дунд гарчээ. Цэл залуухан бүсгүй бусдын гарт амиа алдав уу, эсвэл өөрөө амиа хорлов уу гэдэг удахгүй үнэн зөвөөрөө тодрох биз ээ" гэсэн мэдээлэл гарсан байна. Ёстой л хууль үйлчилдэггүй хүн гэж өөрийнх нь хэлсэн үнэн бололтой. Эхлээд охины өгсөн өргөдөл алга болж, хэргээс мултрах гэж гадагшаа зугтаж, одоо бүр хэрэгт ямар ч хамаагүй бараг л хохирогч болчихлоо. Хууль цааз дүрэм хаана байна вэ? 

 

PAPARATSI.MN