1.5 тэрбумын “Шөнийн гудамж”-ийг Сөүл хотын захиргаанаас эсэргүүцсэний улмаас буулгаж эхэллээ


Сөүл хотын захиргаанаас шөнийн гэрэлт гудамжийг эсэргүүцэн буулгах шаардлага хүргүүлжээ. Улмаар гэрлэн чимэглэлийг өнөөдрөөс буулгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.  2009 онд Сөүлийн У Сэ Хуны сэтгэл хөдлөн саатсан газрын нэг нь одоогийн Сөүлийн гудамж аж. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт УДЭТ-аас Төмөр замын удирдах газар хүртэл 2.9 км үргэлжилдэг энэхүү гудамж Сөүлийн гэсэн нэрээ 1996 оны баяр наадмаар хүртжээ. Хотын даргын захирамж гарч ах дүүгийн харилцаат БНСУ-ын нийслэлээр уг гудамжийг нэрлэх болсноор тохижилт, гэрэлтүүлэг, зам засвар, засал чимэглэлд нь солонгосчууд харамгүй санаа тавьж хөрөнгө санхүү чамгүй гаргасан. Энэ хугацаанд солонгосчууд нийтдээ 170 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Ямар ч байсан Солонгосчууд Монгол дахь Сөүлийн гудамжаа авч үлдэх хүсэл нь амжилттай хэрэгжжээ. Ийнхүү сүр дуулиантай нээлтээ хийсэн “Шөнийн гэрэлт гудамж” татан буулгах бололтой. Гудамжийг бүтээн байгуулахад 1,5 тэрбум төгрөг орсон гэх мэдээлэл байгаа. Хэрэв энэ үнэн бол хөрөнгө мөнгө нь салхинд хийсэх нь лавтай. Өөрийн эх орондоо бүтээн байгуулалт хийхдээ хүртэл гадны хүмүүсийн ая талыг харсаар байх уу? Өртэй улсынхаа эдийн засгаас гаргаж авсан 1.5 тэрбум хөрөнгөө Солонгосчуудаас болж хийсгэж байна. Монгол улсын минь төр засаг дэндүү өрөвдөлтэй юм. 

 

PAPARATSI.MN