Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч хэлэх гэснээ айж ичилгүй хэлээд авдаг хүн бол хийлч Дээгий. Эхний амьдралаа гадны эртэй эхлүүлсэн ч салсан. Түүний дараагийн нөхөр бас л гадаад хүн. Тиймдээ ч Монгол эрчүүдийг хаялгагүй хэмээн хээв нэг хэлээд авсан байдаг. Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажилласан цагаас нь л хүмүүс түүнийг илүүтэй таньж мэдэж эхэлсэн гэдэг. Түүний задгай яриа, хувцаслалт байнга л олны аманд багтаж байдаг. Хийлч бүсгүй үүнийхээ талаар нэгэн ярилцлагадаа Үнэхээр хөхний товчоо гаргаад явж байвал задгай гэж хэлнэ. Гэхдээ би өөрийгөө задгай хувцасладаг гэхгүй. Миний бодлоор эмэгтэй хүн бурхнаас маш том бэлгийг аваад төрчихсөн. Хэрвээ тэр бэлгээ үзүүлж, гайхуулж, зарж чадахгүй бол түүнийг авсны хэрэг байхгүй. Эхлээд эмэгтэй хүн өөрт заяагдсан бэлгээ хүмүүст зөвөөр харуулах хэрэгтэй. Ямар ч эмэгтэй хүнийг анх хараад энэ ухаантай юу гэж боддоггүй. Сайхан хувцаслаад явна гэдэг чинь хүнд буян хийж байна л гэсэн үг. Өөрт байгаа сайхан зүйлээ зөв ашиглавал амжилтад хүрдэг. Чадаагүй хүмүүс нь харин араар олон зүйл ярьдаг. Өнөөдрийн миний ярилцлага өгч байгаа шалтгаан бол нэг ч гэсэн эмэгтэй миний ярилцлагыг уншаад сургамж аваасай гэж хүсэж байна. Эмэгтэй хүн бол өрөвдмөөр амьтан. Тиймдээ ч миний туулсан амьдралын туршлагаас хэрэгтэйг аваад, хэрэггүйг нь хаяасай гэж боддог хэмээсэн байна.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй