Нара сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш улс төрд их хошуу дүрж байгаа. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш үзэл суртлын жиргээгээ тасралтгүй бичсээр байна. Тухайлбал, тэрээр зургадугаар сарын 5-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “Баяраа тэмдэглээд явж байтал нэгэн хүн гарч ирээд “Хужаа я...” минь, монгол ялна, ална шүү” хэмээн сүрдүүлж, мод чулуу шидсэн" хэмээсэн талаараа өөрийн цахим хуудсандаа нийтэлж олныг гайхшруулаад авсан. Нара зургадугаар сарын 4-ний өдрийн оройн 21:00 цагийн орчимд нэгэн иргэний хамтаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очсон бөгөөд өөрийгөө тухайн иргэнд доромжлуулсан хэмээсэн байна. Улмаар цагдаа нар албан ёсоор өргөдлөө бичиж, цагдаагийн байгууллагад гомдол гаргах боломжтойг хэлэхэд тэрээр иргэний зургийг гар утсаараа аваад цагдаад өргөдөл өгөлгүй буцсан байна. Түүнчлэн Нарагийн хэлсэн шиг “Монгол ялна, Хужаа ...” гэх мэт үг хэллэг хэрэглэснийг хэн нэгэн шалгаж тогтоогоогүй, батлагдаагүй гэдгийг хэлж байв.
Тиймээс дуучин Нара оройн цагаар өөртэй нь маргалдсан гэх иргэний тухай худал мэдээлэл олон нийтэд цацаж, бусдын хэлээгүй үгийг нийтэлсэн бололтой гэх яриа гараад байна. Олны дунд мартагдахгүй байж л байвал яасан ч яахав гэсэн бодолтой хүссэн болгоноо хийж хэлдэг энэ урлагийн мэдлэггүй хүмүүсийг яах вэ? Юу ч мэдэхгүй, боловсролгүй урлагийнхан энэ мэтчилэн тэнэгтэж байгаад улс төрд яваад орчих нь гэж бодоод байдаг гэхэд хэлсдэхгүй. Ардчилсан нийгэмд хүн бүр өөрийн санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ үүнийг ашиглаж төрийн толгойд суух бодолтой урлагийнхан Нарагаас эхлээд байна.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ