Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан болон бямба гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд болсон билээ. Энэ үеэр тус тэмцээнд оролцож байсан ЦЕГ-ын эмэгтэй албан хаагч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өчигдөр эмчилгээгээ даалгүй амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар талийгаач хоёр тэмцээнд амжилттай оролцоод гурав дахь тэмцээндээ оролцож байх үедээ ийн ухаан алдсан байна.
Талийгаач 29 настай О өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын болон жижүүрийн цагдаа хийж байгаад өнгөрсөн 12-р сараас мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллаж байжээ. Хамт олных нь хэлж буйгаар тэрбээр бие сайтай, ямар нэг суурь өвчингүй байсан гэх бөгөөд бүхий л спортын төрөлд авьяастай, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой нэгэн байсан аж. Улмаар тухайн өдөр Тавантолгойн сургалтын баазад халуун өдөр болсон тул цэрэгжилтийн хатуу дэглэмд явагддаг тэмцээнүүдийн үеэр ачааллаа даалгүй багтарч ухаан алдсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Өчигдөр ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд талийгаачийн ар гэрт очиж эмгэнэлээ илэрхийлжээ. Өнгөрсөн 2014 онд мөн л марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагч амиа алдаж байсан хэрэг гарч байсан билээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа