УИХ-ын гишүүн Н.Учралын дүү МҮОНТ-ийн нүүр царай


 МҮОНТ гэх өрх айлын босго их өндөр. Хүссэн бүрийн өрөөд байдаг газар бишийг хүн бүхэн хэлэх биз. Телевизийн салбарын акулуудаар багаа бүрдүүлсэн телевизэд залуу хүмүүс ховор. Тэгвэл “Их засаг”-ийн Н.Ням-Осорын охин Н.Ундрал саяхнаас “Цагийн хүрд” хөтлөх болжээ. Үүнээс өмнө “Royal HD” телевизэд олон сонирхолтой нэвтрүүлэг хөтлөн өөрийн карьераа бий болгосон бүсгүйд МҮОНТ-д багтах боломж түүнд олон байсан. Мэдээж ямар ч мэдлэггүй нэгэн биш, тэгээд ч хөрөнгө чинээтэй аав, төрийн ордонд заларсан ах гээд л ар сайтай түүний хувьд энэ босго тийм ч хэцүү байгаагүйг ярих хүмүүс олон. Түүний ах Н.Учрал нэгэн цагт урлагийн тогоонд багтах гэж үзсэн ч, дан ганц мөнгөтэй байлаа гээд урлагийн ертөнцөд байгаад байх боломжгүйг өөрийн биеэр харуулсан. Тогтож үлдэх гэж их хичээсэн ч төд удалгүй шахагдан гарсан, тэгвэл дүү нь телевизийн салбарт хэр удаан тогтож үлдэхийг хараад л сууж байя даа. 

 

PAPARATSI.MN