“Хаан заяатай орчлон” хандивын тоглолтоо үзэгчдэд хүргэсэн Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зориод ирсэн талаар мэдээлэлж байсан билээ. Гавьяат жүжигчин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Хаан заяатай орчлон”, “Ухаарал” зэрэг уран бүтээлүүдийг нь дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй энэ бяцхан хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтой гэж үзсэнээр ийнхүү хандивын тоглолтоо зохион байгуулсан юм. Харин тэрбээр энэ сарын 10-нд буюу өнөөдөр 19.00 цагт үзэгчдийн хүсэлтээр МҮСТО-нд дахин тоглоно.
Түүний тоглолт энэ сард орон нутгаар үргэлжилнэ. Тухайлбал:
-Зургадугаар сарын 11-нд Зүүнхараа
-Зургадугаар сарын 12-нд Сэлэнгэ
-Зургадугаар сарын 13-нд Дархан
-Зургадугаар сарын 14-нд Эрдэнэт хотод тус тус тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ