Гадны 148 иргэнийг албадан гаргажээ


Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн зөрчил, 5.4 хувийг бусад зөрчлүүд эзэлж байна. Албадан гаргасан гадаадын иргэдийг иргэний харьяаллаар нь авч үзвэл 54 хувийг БНХАУ, 15.5 хувийг БНАСАУ, 6 хувийг БНСВУ, 4.7 хувийг ОХУ, 19.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна. 

 

PAPARATSI.MN