Харамсалтай Богдхан уул минь шатсаар л байна. Гурав хоногийн өмнөөс Богдхан уулын Залаатын ам, Баруун ширээт уулыг тойрсон таван газарт гал түймэр асаж эхэлсэн. Тухайн газруудад Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг ажиллаж өнөөдрийн /2017.06.10/ байдлаар хоёр газрын түймрийг унтраагаад байна. Үлдсэн гурван газрын түймэр тэлсэн байх магадлалтай гэж байгаль хамгаалагч нар хэлж байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын ажлын хэсэг асаж буй түймрийн голомт дээр ажиллахаар явжээ.
Уг газар нь нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газруудын нэг. Аялж буй иргэд гал алдсанаас их хэмжээний гал гарах шалтгаан болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Богдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байна. Татаж байсан тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарж идэх зэргээр гал асаадаг, эцэст нь гал алддагаас болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах болсон тул хориг тавигдсаны дараа ч галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялах ёстойг албаныхан анхааруулж байна. Мөн түймэр гарсантай холбоотойгоор Богд уул руу явах бүх алхалтыг хориглоод байгаа юм.
Эх сурвалж: ZINDAA.MN
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа