Урлагийнхан худалдагдсан гэх үгэнд Д.Болд уурлав


Олны танил эрхэмүүд сонгуультай холбоотойгоор ажлаа орхиж нам эвсэл даган гүйгээд байгаа нь нууц биш. Ёстой л нэг мөрөөрөө гэж бодож байсан гарууд чинь сонгуульт ажлыг манлайлаад явж байгаа. Энэ үйлдэл нь олон нийтэд илт байхад түүний талаар сэтгэгдлээ цахим ертөнцдөө илэрхийлэхгүй гээд яахав. Харин үүнтэй нь манай бяцхан одууд эвлэр ч өгөхгүй байгаа болотой. Нэг нэгээрээ л иргэдтэй үзэж тараад буй. Би ч худалдагдаагүй, өөрийн хүслээрээ л зөв зүйтэйг нь дагаж байна гээд өөрсдийгөө өмгөөлсөөр байгаа. Тэгвэл тэдний эгнээнд дуучин Болд нэгдэж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн. 

 

Эхлээд араажав сонсдог байсан бол өнөөдөр fb дээр пост хийгээд сууж байна. Өмнө нь Элбэгдоржийг дэмжиж байсан, өнөөдөр Энхболдыг дэмжиж байгаа. Энэ бол жирийн нэгэн сонгууль. Дайн биш. Нэг хүнийг дэмжлээ гээд урлагийнханийг худалдагдсан гэж шуугиан дэгдээж байгааг өрсөлдөгч талын хорсол байх гэж бодож байна. Энэ эрх чөлөөг ардчилсан хувьсгал намайг 12 настай байхад авчирсан. Тэгэхээр би 12 наснаасаа эрх чөлөөт сонголтоо хийж амьдарчээ. Энэ сонголтыг минь нэг нам худалдагдсанд тооцож байгаад гүнээ харамсаж байна. Урлаг соёлынхон өдөр бүр сонгууль шиг өрсөлдөж тайзан дээр гардаг болохоор Х.Баттулга та сонголтыг минь бүү доромжил. Би Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Учир нь энэ миний хувьд ялалт гэж үзлээ. Дайн бус Хөгжил! Хагарал бус Нэгдэл!” гэж бичсэн байна.

 

PAPARATSI.MN