Зимбабвегийн эрх баригчид улс орныхоо уул уурхайн салбарыг бүхэлд нь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хувьцааныхаа 51-эс доошгүй хувийг төрийн мэдэлд өгөх шаардлагтай болж байгаа аж. Энэ шийдвэр Anglo American, Rio Tinto зэрэг үндэстэн дамнасан корпорациудад илүү хүнд тусах байдал ажиглагдаж байгаа гэнэ. “Их Британи, америкчууд аа, сонсоцгоо. Энэ бол манай эх орон. Хэрвээ та бүхэн манай уул уурхайн салбарт орж ажиллахыг хүсвэл бид дуртай зөвшөөрнө. Гэхдээ хувьцааны дийлэнхийг зимбабвечууд эзэмших болно” гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгджээ. Энэ ажил хагас жилийн турш явагдах аж. Зимбабве нь цагаан алт, хромын нөөцөөр дэлхийд ӨАБНУ-ын дараа хоёрдугаарт ордог боловч хөрш орнудаасаа хамаагүй ядууд тооцогддог юм. Мөн тус улс төсвийн ихэнхийг бүрдүүлдэг тариалангийн салбар цагаан арьстнуудын гарт байх нь зохисгүй гэж үзээд газрыг нь хураан нутгийн иргэдэд өгсөн юм.
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа