УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож, байнгын хорооны тогтоол гаргасан. Өнөөдөр тус байнгын хорооны хурлаар Боловсролын яамтай холбоотой чухал асуудлууд хэлэлцэж байхад Төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайд нь ирээгүй байлаа. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай чухал асуудал хэлэлцэж байхад Төрийн нарийн бичгийн дарга чинь ирдэггүй юм уу” хэмээн бухимдлаа илэрхийлсэн.
Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын талаарх тоо баримт болон судалгааг яамнаас нь гаргаж өгөөгүй талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлсэн юм. Түүнчлэн орон нутагт хичнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа тоог ч гаргаж өгөөгүй байнаө. Тэрбээр “Боловсролын яамнаас улсын хэмжээнд хэдэн цэцэрлэг барих шаардлагатай байгаа тоог ч гаргаж өгөөгүй” гэсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуусан ч Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг тодорхой хариулт хэлээгүй учраас гишүүд ажлаа хийхгүй байгааг нь шүүмжилсэн юм. Түүнчлэн гишүүдэд тараасан материалд нь “хороогүй цэцэрлэгийн тоо” гэх алдаатай байгааг Д.Цогзолмаа гишүүн хэлж байлаа. Хэдхэн хоногийн өмнө Боловсролын сайд сайд Ж.Батсуурийг огцруулсан бөгөөд дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух элчин сайдаар томилогдсон. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ажлаа сайн хийх ёстойг гишүүд санууллаа.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь