АНУ-ын Тэргүүн хатагтайн хувцаслалт үргэлж олны таашаалд нийцдэг. Загвар зохион бүтээгчид хүртэл түүнээс санаа авах нь бий. АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын хилийн чанадад хийсэн анхны айлчлалаар Меланиа ёстой л байлдан дагуулсан. Загварлаг, мэдрэмжтэй түүний хувцаслалтыг Тэргүүн хатагтай болохоос нь өмнө ч олон эмэгтэй дуурайдаг байсан. Тэгвэл Меланиа Трампын стил анх удаагаа шүүмжлэлд өртлөө. Хоёр хоногийн өмнө Меланиа нөхөртэйгөө хамт Вашингтоны театрт очихдоо өмссөн кремний өнгөтэй торгон даашинз нь түүнд тун зохимжгүй харагдаж байсан гэж цахим ертөнцөөр шуугьж байна. Тэргүүн хатагтайн хамгийн муу хувцаслалт нь байлаа гэж загварын мэргэжилтнүүд ч шүүмжлээд авчээ. Меланиа Трамп ихэвчлэн гоолиг бэлхүүсээ тодотгосон хувцас өмсдөг байсан бол дээрх сул загвартай даашинз нь Тэргүүн хатагтайд зохихгүй, биеийн галбирыг нь тун онцгүй харагдуулж байна гэж хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байгаа юм.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь