Tа хоёрын харилцаа хэвийн байгаад байдаг, гэтэл өөр хэн нэгний тухай бодож, түүнд цаг гаргаад байвал хайртай хүнээ өөрөө ч мэдэлгүй араар нь мэхэлж буйн шинж гэж сэтгэлзүйч нар үзэж байна. Тэр хүн хэн ч байж болно, найз нарын чинь нэг, интернэтээр санамсаргүй танилцсан залуу, эсвэл өмнөх найз залуу тань.
Сэтгэлзүйч нар хүн сэтгэл хөдлөлөөрөө хайртай хүнээ араар нь тавьж, өөр нэгэнд татагдаж байгааг илтгэх 10 шинж тэмдгийг гаргажээ.
1. Мессеж, имэйл зэргээ хайртай хүнээсээ нууна.
2. Тэр нэгэнтэй хамт байхдаа цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзаарахаа болих. Нэг мэдэхнээ нь маш удаан чаталж суусан байна.
3. Сүүлийн үед бодогдох болсон нэгнийг харах гэж явдаг газар, замаасаа өөр газраар явах.
4. Тэр хүнтэйгээ, түүний найзуудтай уулзахдаа хайртай хүнээ дагуулж явахаа болих.
5. Өөрөө ч мэдэлгүй найз залуу эсвэл бүсгүйгээ түүнтэй харьцуулах
6. Хайртай хүндээ ярьдаггүй зүйлээ тэр хүндээ ярих
7. Түүнтэй байсан бол тэгэх байсан, ингэх байсан зэргээр ургуулан бодох
8. Тэр нэгэнтэй уулзахдаа онцгойлон гангалах
9. Хаа нэгтээ тааралдахдаа өөрөө ч мэдэлгүй түүнтэй ойрхон суусан байх
10. Үүнийг уншиж байхад тань нэг хүн бодогдож байна уу. Тэр хүнтэй та хайртыгаа араар нь тавиад байгаа юм биш биз. Сэтгэл зүрхээ сонсч, хайртай хүндээ үнэнч байгаарай.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь