Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг өнөөдөр АНУ-ын олон улсын сансар судлалын NASA-гийн станцаас Монголын цагаар өглөөний 05:50 цагт хөөргөлөө. ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм. Төслийн хүрээнд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулж буй юм.
МУИС-ийн залуу эрдэмтэн судлаачдын бүтээсэн анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх аж. Тодруулбал нисч буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох юм байна. Улмаар хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм байна.
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа