Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг өргөжүүлэх тухай тогтоолын төсөл 100 хувийн саналаар батлагджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоох шаардлагатай” гэж сануулаад энэ ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх юм бол хариу цохилтонд орсоор байхыг нь анхаарууллаа.
НҮБ-ын өргөжүүлсэн хоригт Хойд Солонгосын ашиг сонирхлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулсан компани, хувь хүмүүс багтжээ.
БНАСАУ-ын эсрэг хориг тавьсаар байгааг ОХУ буруутгаж, Солонгосын хойгт хямрал үүсгэж байна гэж үзэж буй. Харин Хятад улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Лю Жей “Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсрэг олон улс санал нэгтэй байгааг энэхүү тогтоол батлагдсанаар харууллаа” гэжээ.
АНУ болон Орос улс Хойд Солонгостой ерөнхийдөө энхийн замаар харилцахыг эрмэлзэж байна. Тус улсын цөмийн хөтөлбөрийн эсрэг дипломат аргаар арга хэмжээ авахаа АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Никки Хэйли мэдэгдсэн билээ.
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа