Дархан хотод гурван ихэр хүүхэд мэндэлжээ


Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэр бүл 3 ихэр хүүхдээ өлгийдөн авчээ. Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалагийн хоёр дахь төрөлт гэнэ. Хосууд 2 охин 1 хүүтэй болж тэдний гэр бүл ийнхүү ам бүл тав болжээ. Тэдний том хүүг С.Орчлон гэдэг ба 3-р ангид сурдаг гэнэ. Ё.Тунгалаг 5-р сарын 5-ны өдөр ЭХЭМҮТ-д амаржиж, хүүхдийн сувилалд сувилуулж байгаад 5-р сарын 31-ний өдөр Дархан хотдоо иржээ. Тэднийг ирсэн даруйд 10 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, П.Юра, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ихбаяр, Жаргалсайхан болон Засаг дарга Б.Батсуурь нар зочилж, хүндэтгэл үзүүлэн нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг бэлэглэсэн гэнэ. Бяцхан үрсдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай. 

 

PAPARATSI.MN