Болгар улсын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан авьяаслаг дуучин Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаган дор төгссөн нэгэн. “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгийнхоо нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан тэрбээр хөл хүндтэй гэдгээ тухайн үед олны нүднээс нуугаагүй. Өдгөө ээж болж, охин үрийн зулай үнэрлэсэн дуучин бүсгүйн нөхрийг тухайн үед Тариаланг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан, ИЗНН-ын гишүүн М.Хүрэлсүх гэдэг эрхэм гэдгийг ч хэвлэлийнхэн дэлгэсэн билээ.
Залуу дуучин Л.Солонгод олон сайхан дууны үг бичиж өгч, цомгийнх нь спонсороор ажилласан яруу найрагч, бизнесмэн М.Хүрэлсүх өмнө нь Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан чамгүй бэлтэй эр гэлцдэг. Мөн тэрбээр “Нарантуул” захын хажууд байдаг “Шөнийн зах”-ын эзэн төдийгүй бизнесээ өргөжүүлж, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан хэмээгдэж буй. Урьд нь амьдрал зохиож байсан түүний хувьд, үр хүүхдүүд нь хэний ч гарыг харахааргүй өсч том болцгоосон нь үнэн.
Анхны эхнэрээсээ салаад өөрөөсөө 20 насаар дүү, дуучин бүсгүйг сонгосон тэрбээр шинэхэн дэд сайдуудын тоонд багтаж явсан үе ч бий. Эхнэрээ төрийн албанд оруулж, урлаг уран сайхнаас нь хөндийрүүлээд байсан түүний хувьд саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад байгаа. Дуучин Л.Солонго төрийн албаны их ажлаа хүлээлгэж өгчихөөд залуу дуучин Б.Аззаяатай хамтран “Миний ээж Улаанбаатарт байна” дуугаа дүрсжүүлсэн шигээ урлагийн тайзнаа “эргэж ирснээ” зарлалаа.
ЭХ СУРВАЛЖ: FACTNEWS.MN
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа