Үйл явдлыг эргэн сануулахад Аймгийн ИТХ-ын сонгуулийг өнгөрсөн жил анх удаа УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулсан. Энэ үед хэд хэдэн газар маргаан гарч дахин сонгууль явуулах болсны нэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3-р тойрог юм. Тус аймгийн ИТХ 33 суудалтай бөгөөд МАН 17, АН 16 суудал авч МАН ялалт байгуулсан. Энэ ялалтыг АН хүлээн зөвшөөрөлгүй жил дамнасан маргааны эхлэл тавигдсан байдаг.