Тэмцэхгүй л бол Ж.Батсуурь сайд хүүхдүүдийг олж харахгүй!


Иргэд, сурагчид тэмцэхгүй л бол салбарынхаа асуудлыг анзаарч мэддэггүй сайд бол Ж.Батсуурь юм. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг хэзээ явуулах нь тодорхойгүй байгааг эцэг эхчүүд олон нийтэд зарлаж, дуулгасны хүчинд сая нэг яам нь анхаарлаа хандуулжээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь ын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гаргажээ.

 

  БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан гэх албан мэдээ байгаа юм.

 

Үгүй яахав тэгээд тушаал гарч байгаа нь яамай даа. Гэхдээ заавал тэмцүүлж босгож байж ажлаа хийдэг, гараа хөдөлгөдөг нь тун хариуцлагагүй хэрэг юм.

 

Эх сурвалж: Шуурхай.мн