Манай сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны бодит байдалтай газар дээр нь очиж танилцан гурван цуврал сурвалжлагыг та бүхэнд хүргэсэн билээ.
" Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс..., Цуврал - 2 : Тусгай хамгаалалтанд хэрчүүлсэн ”Тосон Бумбын нуруу”... , Цуврал №3 ”Хөвд , Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа”... " хэмээх асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ бид Монголын өмнийн говьд тохиолдож буй эмгэнэл, харууслыг бүрэн дүүрэн уудлан илчлэхээр зорьсон юм.
Анх 2016 оны дөрөвдүгээр сард Тосон бумын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га-р Улсын тусгай хамгаалалтад авсан байтал өдгөө 153 мянган га газрыг хасч хилийн заагийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн лиценз эзэмшигч гэх компанийн газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, тухайн бүс нутгийн амьд бүхнийг мөхөх аюулд хүргээд байна.
Газар нутаг дээр нь есөн том уул уурхайн компани ашигт малтмал олборлож буй атал эх орныхоо хамгийн ядуу сумдын тоонд багтаж, ард иргэд нь гуниг, гаслан дунд аж төрж байгаа нь туйлын эмгэнэл юм.
Тостын нуруу нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өлгий гэдгээрээ хүн зоныхоо бахдлыг төрүүлдэг байсан газар орон. Гэтэл өнөөдөр энэ нутагт газар дэлхийн хэвлий улаанаараа эргэж, устай булаг, ундтай горхи бүр хуурайшин ширгэж, хүн мал тогтохын эцэсгүйгээр доройтон цөлжиж эхэлжээ.
Дахин сануулъя!!! Есөн уул уурхайн компани өдгөө 10 болох гэж байна.
"НҮҮРС ҮҮ ? ХҮН ҮҮ ? "
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ