О.Номин-Эрдэнэ: Банкны лизингээр авсан машин маань шатчихлаа


Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд өчигдөр /2017.05.10/ 12.30 цагийн орчимд “Приус 20” маркийн автомашин шатсан. Автомашины эзэн О.Номин-Эрдэнэ гэх залуутай холбогдож болсон үйл явдлын талаар тодрууллаа. 

 

-Автомашинд ямар шалтгааны улмаас гар гарав?

 

-Галын шалтгааныг тогтоогоогүй байна. Шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа учраас би ч өөрөө энэ талаар сайн мэдэхгүй явна.

 -Гадны хүчин зүйл нөлөөлөв үү? Та юу гэж бодож байна вэ?

 

-Ямартай ч гадны нөлөө байхгүй гэдгийг албаныхан тогтоосон.

 

-Таны машинд цахилгааны гэмтэл байв уу?

 

-Хэлж мэдэхгүй юм. Ямартай ч урьдчилсан дүгнэлтээр гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Машины эд ангид гэмтэл гарсны улмаас гал гарсан гэж шинжээчид үзсэн.

 

-Автомашин нь шатах үед та хаана байв?

 

-Би  автомашинаа зогсоол дээр байрлуулаад оффис орж хүнтэй уулзсан юм. Уулзчихаад л гараад ирэх хооронд машинд маань гал гарсан. Унтраах гэж оролдсон ч чадаагүй.

 

-Таны машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ?

 

-Миний машин 2004 онд үйлдвэрлэгдсэн. Би энэ оны нэгдүгээр сард банкны лизингээр худалдаж авсан. Өрөө ч төлж дуусагүй байтал машин маань шатчихсан явдалд тун харамсч байна. Юунаас болсныг мэдэхгүй, машин маань шатчихлаа. Ямар алдаа гаргаснаа мэдэхгүй юм. Уг нь хүн гомдоохгүй хүмүүнд муу юм хийхгүй гэж явдаг юмсан. цааш үзэх....