-Улаанбаатар хотод 2012-2013 онд нийт 140 км замыг шинээр тавина-
Нийслэлд томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Өнөөдөр л гэхэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1,6 км авто замын нээлт боллоо. Ер нь энэ жил нийслэлд нийт 140 км авто замыг шинээр барьж байгуулахаас гадна, давхар замууд баригдах юм. “Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Үнэхээр ч зам дагасан хөгжлийг иргэдийн хамт цогцлоохын төлөө ажиллах болно” гэдгээ МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Г.Мөнхбаяр энэ үеэр илэрхийллээ.
Улаанбаатар хотын замын сүлжээ хэдхэн жилийн өмнө ямархуу өнгө төрхтэй байсныг нийслэлчүүд мартаагүй. 100 айлын зам там боллоо хэмээн муулж байсныг 2010 онд бүрэн шинэчилж, одоо толигор сайхан замаар салхи татуулан давхиж байгаа. Анх удаа энэ замд чанаргүй гүйцэтгэлийг хотын дарга тендер цуцалж шинээр дахин зам бариулж, явган хүний замыг өөр компаниар гүйцэтгүүлсэн гээд замын салбарт ахиуц гарсан, өөрлөгдсөн зүйлс олон.
2008-2011 онд Улаанбаатар хотод 100 гаруй км авто замыг шинээр тавьсан. Харин 2012-2013 он дуусах ганцхан жилийн дотор, өнгөрсөн 3 жилийн замын ажилтай дүйцэхүйц нийт 140 км авто зам тавигдана. Харин наадмын өмнө хороолол дотор тавигдаж байгаа нийт 30 км замаас 20 км замын ажил дуусах юм. Өнөөдөр л гэхэд Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1,6 км авто замын нээлт боллоо.
Хэдхэн хоногийн өмнө 13-р хорооллын Намъянжүгийн гудамжнаас урагшаа Нийслэлийн өргөн чөлөө хүртэлх замын нээлт болж, Энхтайвны гүүр, Гурвалжингийн гүүр орчмын замын ачаалал 30 хувиар буурсан. Мөн 22-ын товчооноос цааш Дархан хүртэлх 4,9 км зам болоод 16 метр урттай гүүрийн нээлт ч наадмаас өмнө ашиглалтад орох юм. Түүнчлэн СХД-т л гэхэд 4 газар томоохон авто зам баригдаж байна. Өнгөрсөн жил Баянхошууны гэр хороолол руу зам тавьсан бол энэ жил Ханын материалын уулзвараас Баянхошууны урдуур явдаг замыг 4 эгнээ болгож өргөтгөх юм. Мөн Толгойтын баруун салаа, зүүн салаа руу засмал зам тавих ажил хийгдэнэ.
Шинэ зам тавихаас гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 37 газарт давхар зам барих юм. Үүний эхлэл болж ойрын үед Саппорогийн уулзварт баригдаж байгаа давхар зам нээлтээ хийнэ. Энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг санаачилж, эхний шавыг тавин, улмаар ажил хэрэг болгон, Улаанбаатарчуудынхаа төлөө ажиллаж байгаа, ажиллаж чадах хүмүүс бол МАН-аас НИТХ-д нэр дэвшигчид юм хэмээн улаанбаатарчууд сэтгэл дүүрэн байна.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав