Хойд Солонгос улс бямба гаригийн өглөө/2017.04.29/ ээлжит баллистик пуужингийн туршилтаа хийлээ. Туршилт амжилттай болсон эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ баллистик пуужин нь 50 км-ын орон зайг туулан дэлбэрчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар пуужин нь Японы тэнгист унасан гэж байсан ч тус улсын Засгийн газар үүнийг үгүйсгэлээ. Тэд баллистик пуужин Хойд Солонгосын нутаг дэвсгэрт унасан гэв. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэвлэлийн хурал зарласан байна. Тэрбээр Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн, байж боломгүй хэрэг болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ пуужингийн туршилтын дараах өрнөж болзошгүй үйл явдалд Японы Засгийн газар бэлэн байдалд байхыг үүрэг болгов.
Хойд Солонгос нь НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал өндөрлөсний дараа ээлжит пуужингийн туршилтаа хийв. Аюулгүй Байдлын Зөвлөл Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал асуудлыг хэлэлцсэн ажээ.
Эх сурвалж: ТАСС
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь