АН-ын бүлэг автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт гаргав.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.
2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 01-нээс хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулан, Онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ.
Хууль батлагдсанаас хойш иргэд, автомашин импортлогчид хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг удаа дараа ирүүлжээ.
Уг нь олон улсын жишгээр Онгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ногдуулдаг. Гэтэл шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гибрид буюу хос тэжээлт Приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн, буруу шийдвэр гэж үзэх хүн олон байна.
Тиймээс дээрх хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан, 2017 оны аравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төсөл боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д яаралтай өргөн барьж батлуулах асуудал яригдаж эхэлжээ.
NEWS.MN


Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл