Баянзүрх дүүргийн 22-р тойргоос нэр дэвшиж байгаа Ринзааны Булгамаа нэр дэвшигчийн сонгуулийн явцтай танилцлаа. Түүний шинэ өдөр хамгийн түрүүнд иргэд сонгогчидтой уулзахаас эхэлдэг гэнэ. Өчигдөр нэр дэвшигч Булгамаа дүүргийнхээ 9,17-р хорооны хогийг цэвэрлэх ажилд өөрийн биеэр оролцож, өглөөний 6 цагаас эхлэн оршин суугчид, иргэдтэй орчны хогийг цэвэрлэж нэг өдрийг өнгөрүүллээ. Гэр хороололд хогны асуудал хамгийн бэрхшээлтэй зүйлүүдийн нэг юм. Хотын хур их хогноос болж агаарын бохирдол, байгал экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаад санаа зовж явдагаа нэр дэвшигч хэлээд бидний ирээдүй болсон хүүхдүүд хогон дунд амьдрах ёсгүй гэж харуусаж байсийм.
Сур: Хогны асуудал өнөөдөр гэр хороолол төдийгүй хотын томоохон асуудал болоод байна. Энэ асуудлыг та иргэн хүний хувиар яаж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
БЗД-ийн 22-р тойргоос нэр дэвшигч Р.Булгамаа
Дүүргийнхээ иргэдийн ажил, амьдралтай танилцаж явахдаа юунаас эхлэх, юуг шийдвэрлэх ёстой вэ гэж харж явлаа. Үүнийг нэг бол хогны асуудал зайлшгүй мөн юм. Өнөөдөр бид байгаль орчноо хамгаалъ, эх орноо хамгаалъя гэж ярихаасаа гадна хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байя. Иргэн хүн цэвэр таатай орчинд аж төрөх ёстой. Үүний төлөө шат шатандаа ажил үүргээ сайн биелүүлдэг болцгооё. Гэр хороолол өнөөдөр хогон дунд хөвж байна. Цэцэрлэг сургуульгүй, амьдрах тохилог орчин байхгүй ирээдүй болсон үр хүүхдүүд минь хогон дунд тоглож байна. Хогноос үүдэж халдварт өвчин, агаарыг бохирдол үүсэж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг хүн бүр мэдэж байна. Энэ байдалтай тэмцэе. Хог цэвэрлэх ажлыг үндэсний хэмжээний ажил болгож өрнүүлье. Бүгдээрээ сар бүрийн нэг өдрийг хот гудамжаа хогноос салгах цэвэрлэгээний өдөр болгоё гэж уриалж байна.
Хотоо, гудамжаа хогноос салгах ажлыг нэр дэвшигч залуус иргэд сонгогчидтой хамтран явуулсанаар нэг хэсэг гудамж талбайг хогноос нь бага ч болов салгахаар өөрийн сэтгэлээр гар биеэ дайчилсан нэр дэвшигч Булгамааг хорооны иргэд талархалтай хүлээн авч баярлаж, талархсанаа илэрхийлж байлаа . Хүний гар хүрч сэтгэлээ гаргасан бүхэнд заавал сайхан зүйл үлддэг. Үүний нэг тод жишээ бол нэр дэвшигч Булгамаагийн хийсэн цэвэрлэгээний ажил байсан юм. Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан газар, нэг үгээр хэлбэл хамгийн том хоёр дүүргийн нэг юм. Энэ дүүрэгт алслагдсан хороод, өрх, тосгонууд ч байдаг. Тэр бүгдэд төр засгийн халамж, үйлчилгээ хүрэх нь ховор байдагыг иргэд сонгогчид хэлж байлаа. Энэ бүхэнд нэр дэвшигч Булгамаа анхаарлаа хандуулж тэдний санал сэтгэгдлийг сонсож, өөрсдийн дэвшүүлж буй "Амьдрал" мөрийн хөтөлбөртөө иргэдийн амьдралын хамгийн тулгамдсан асуудлуудыг тусгаж өгсөн гэдгийг ч хэлж байлаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа