БИ – хауст амьдардаггүй
БИ – засгийн тэрэг унадаггүй
БИ – автобусанд чихэлдэж явсан
БИ – арын хаалганд алгадуулж үзсэн
БИ –туурга нэвтрэх, түлээ хомсдохын зовлонг мэднэ
БИ – ус тасарч, тог тасалдахын хэцүүг мэднэ
БИ – өвөлдөө хорт утаагаар амьсгалдаг
БИ – зундаа хогийн ургамлаас харшилдаг
БИ – махны үнэ өсөхөд эмзэглэдэг
БИ – машины түгжрэлд алтан цагаа алддагтаа бухимддаг
БИ ҮҮНИЙГ ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА... Ж.ӨНӨРЖАРГАЛ
НИТХ-ын 26 тойрог, Сонгино хайрхан дүүргийн 3,4,5,26,27-р хороонд ИЗНН-аас нэр дэвшигч Ж.Өнөржаргал сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Тэрээр нэр дэвшиж буй хороодынхоо өрх бүрт өөрийн биеэр зочилж, тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцын тухай ярилцаж, үзэл бодлоо солилцсон. Түүний дэвшүүлж буй “ Хот доторхи хот хөдөөгийн ялгааг арилгана” уриа болон ИЗНН-ын АМЬДРАЛ мөрийн хөтөлбөрийг бодитой хэрэгжих боломжтой гэж үзэн, сонгогчид дэмжиж байсан юм. Хотын зах, ихэвчлэн гэр хороолол байдаг тус дүүрэгт өмнөх сонгуулиудаар зам засна, хогийн асуудлыг шийднэ, халуун устай болгоно гэх зэргээр худал амлалт өгч дэмжлэг аваад, өнөөг хүртэл юу ч хийгээгүй хүмүүс дүүргээ сольж, дахин дэвшиж байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлээд дахин тэдэнд хууртахгүй байхыг нийт сонгогчдод уриалж байлаа.
Нэр дэвшигч Ж.Өнөржаргалыг уншигчид телевизийн бүтээл, бүтээсэн дүрүүдээр нь илүү мэддэг. Тэгвэл тэрээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй ИЗНН-ын Үндэсний Хорооны гишүүн, хяналтын зөвлөлийн гишүүн, мөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, “Агаар ба хөрсний бохирдолтой тэмцэх олон нийтийн нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Удирдалыг Академийг “Төрийн удирдлага” чиглэлээр амжилттай дүүргэсэн. Хүний эрхийг хамгаалах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, эх орноо сурталчлан таниулах ажилд тууштай зүтгэж яваа залуу бололвсон хүчин билээ.
Хийх бүтээх хүсэлтэй, эгэл бор амьдралыг өөрсдөөс нь дутуугүй сайн мэддэг, түүнийг өөрчлөхийн төлөө сэтгэл гарган зүтгэж байгаа түүнийг тойргийн дэмжигчид нь халуун дотноор хүлээн авч, дэмжихээ илэрхийлэн, амжилт хүсч байлаа.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа