Эрдэнэт хотод болсон МАН-ын сонгогчидтой хийх уулзалтад ирсэн ИЗНН-ын нэр дэвшигч Д.Алтанхуяг Ерөнхий сайд С.Батболдод нулимс дуслуулан хүсэлтээ тавьсан. Мөн намынх нь мөрийн хөтөлбөрийг дэмжсэн мэтээр ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үнэндээ зургадугаар сарын 20-нд болсон уг уулзалтын үеэр Д.Алтанхуяг уулзаж чадахгүй байгаа Ерөнхий сайдад өөрийн хүсэлтээ уламжилж Эрдэнэтийн ард түмний хүсэлтийг уламжилсан байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдал бүхий овоолгыг дахин ашиглах үйлдвэр байгуулах зөвшөөрөл хүссэн түүний хувьд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс дуслуулсан. Үүнийг нь өрсөлдөгчид овжиноор ашиглаж бичлэгийг нь монтажилж нийтэд цацаж байна. Үнэхээр Эрдэнэтчүүдийнхээ төлөө “Зэс эрдэнийн хувь” компани байгуулан олон хүнийг орлоготой, ажлын байртай болгохын төлөө дуу хоолойгоо хүргэж яваа түүний хувьд төр хэмээх хүнд сурталын хаалгыг энэ мэтээр хүчээр нээхээс өөр арга байгаагүй юм. Өмнө өвлийн тэсгэм хүйтэн ч Төрийн ордныг хэдэнтээ гороолоод шийдвэр гаргагч нартай уулзаж, хүсэлтээ уламжилж чадаагүй “Зэс эрдэнийн хувь ” компанийнхан сонгуулийн уур амьсгал оргилдоо хүрч улстөрчдийн чих зөөлөрсөн энэ өдрүүдийг ашиглах л үлдээд байсан юм. Гэхдээ Д.Алтанхуягийн хувьд МАН-ын уулзалтыг үймүүлэх, улстөрийн шоу хийх гэхээсээ илүүтэй тэмцэж байгаа зүйлийнхээ эцсийг үзэх гэсэндээ Ерөнхий сайдын сонгуулийн уулзалтыг ашиглаж чадсан нь тэр. Харин тэрээр ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа нь энэ үйлдлийг улстөржүүлж, сөрөг пиар хийхэд хүргэж байна. Эрдэнэтчүүдийн хувьд Д.Алтанхуяг нэгэн найдвар нь болж яваа залуу. Тавантолгойн хувьцааг ард түмэндээ хэрхэн яаж хэл амгүй хүртээх учраа олохгүй байгаа Засгийн газрын эрхмүүд ч үлгэр жишээ авахаар маш өвөрмөц шийдэл бүхий “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийг үүсгэн байгуулсан. Энэхүү компанид Орхон аймгийн 40 мянга гаруй иргэн хувь хөрөнгөө нийлүүлж хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулан Зэсийн үйлдвэр байгуулах зөвшөөрөл аваад байна. Гэвч эгэл жирийн иргэдийн төлөөлөл болсон Зэс эрдэнийн хувь компанийнханд Эрдэнэт үйлдвэрийн овоолгын хамгийн агууламж муутай үйлдвэрлэл явуулах боломжгүй хэсгийг өгсөн байна. Иргэдэд үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл өгсөн нэр зүүсэн энэ алдаагаа засахыг эрхэм тшүээдээс нэхэж байгаа юм. Гэтэл эрх мэдэлд ойр, томоохон татаас дэмжлэгтэй нь болохоор хамгийн агууламжтай хэсэгт нь эзэн сууж байгаа нь иргэдэд тэгш боломж гэдэг сайхан урианы утгыг алдагдуулаад байна. Үүнийг л Ерөнхий сайдад ойлгуулах гэсэн хэрэг. Мөн Д.Алтанхуягийн энэ уйгагүй чанар нийгмийн болон улстөрийн рейтингийг сайн өргөсөн. Харин энэ нь Орхон аймагт нэр дэвшигчдэд том тээг болчихоод байгаа бололтой.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа