Сонгуулийн сурталчилгаа төгсөх шатандаа орж буй энэ үед нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлогийн талаар ярилцлаа.


Сонгуулийн кампанит ажил амжилттай юу? Танай намаас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөөс таны бодлоор хүмүүст илүү хүрээсэй, анхаараасай гэсэн ямар бүлэг зорилт байна? - Сонгуулийн кампанит ажил маань амжилттай үргэлжилж байна. Баярлалаа танд. Манай намын хувьд энэ жил боловсролтой, бодлоготой, шийдэлтэй шижигнэсэн залуучуудыг бүх тойргоос нийслэлийн иргэдийн хуралд дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөр маань ч олон чухал асуудлыг хотын бодлогийн түвшинд шийдвэрлэхээр боловсруулсан. Онцолж хэлбэл, боловсролын болон үндэсний түүх, соёлын асуудлууд дээр илүү анхаараасай гэж хүсч байна. Яагаад заавал боловсрол гэж? Улаанбаатар хотод түүх соёл боловсрол гэхээсээ илүү утааг бууруулна, замын түгжрэлийг алга болгоно, гэр хороололд цэвэр бохир усны шугам тавина гэвэл илүү санал авах юм бишүү? - Магадгүй, бүх намууд л тэгж бодож мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Гэхдээ энд нэг юм орхигдоод байна. Бүтээн байгуулалт чухал уу чухал, гэхдээ өнгөрсөн хорин жилийн хугацаанд хийхгүй яасан юм, гэнэт сэрсэн юм шиг нэг их хот, хөгжил ярьсан хүмүүс. Бүтээн байгуулалтын асуудал хөгжлийнхөө жам ёсоор хийгдээд явна. Төр бүх санаачлагыг гартаа аваад, барьж босгоод бүтээгээд явах нь юу л бол. Бодлогоо л зөв тодорхойлбол гэр хороолол аяндаа өөрийгөө барилгажуулаад явах боломжтой. Одоо тийшээ халуун ус, шугам татаад өглөө гэхэд нь маргаашнаас байшингаа барих хэдэн айл байгаа юм, тэр уулан дээр байгаа нэг хоёр айл руу яаж шугам татах юм. Тэдэнд ямар орлого байгаа юм бэ гэдэг асуулт гарна биз дээ? Гэхдээ ор тас үгүйсгэхээс илүү зөв оновчтой шийдвэр гаргах тал дээр намууд үзэл бодлоо уралдуулах байх. Харин үндэсний түүх соёл, боловсролын тухай асуудал ямар ч бохирын шугамнаас илүү анхаарлын төвд байгаасай. Өнөөдөр Улаанбаатар хэдэн телевизийн суваг байна, хэдэн сонин сэтгүүл байна, интернэтийн хэрэглэгчдийн тоог хар. Биднээс хамаарахгүй энэ их мэдээллийн урсгал дунд бидний үр хүүхэд, залуучууд хойч түүх соёлоо мэдэхгүй өсч байна. Бат хаан гэж хэн бэ гэхэд мэдэхгүй, гэхдээ Баруто гэвэл мэднэ, Наруто гэвэл бас мэднэ. Нууц товчоог уншаад ойлгодог, эдүгээчилж төсөөлдөг, хүмүүст өгч буй хүмүүжлийн, сургалтын ач холбогдлыг хэд нь ойлгож байгаа юм. Хатуухан хэлэхэд, энэ дэлхий ертөнц чинь мэдээллийн технологийн нөлөөгөөр бидний үр хүүхдийг биднийх биш болгож хувиргаад байна. Бие нь монгол айлд ч оюун санаа, сэтгэлгээ нь солонгосын савангийн дуурь шиг хүмүүсийн бүхэл бүтэн үе өсч байна. Биднээс юу ч хамаарахгүй байна. Гэхдээ бидэнд сургалтын агуулгаар дамжуулаад багаас нь анхаарах боломж маш их бий. Тийм нэг цогц бодлого л дутагдаад байна. Танай намын зүгээс энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр томъёолсон юм бэ? Эрх ашгийн дараалал гэж бий. Зориг агсны тодорхойлсноор Үндэсний эрх ашгаа тэргүүнд тавъя гэдэг зарчмыг мөрдлөгө болгож байгаа. Хамгийн түрүүнд намууд үндэсний түүх соёл, боловсролыг юу гэж үзэж томъёолж байгаа юм, бохирын шугамныхаа хаана нь тавьж байгаа юм гэдгээ эхлээд тодорхойлмоор байна. Бидний хувьд үндэстний түүх соёл бол Монгол улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг хэмээн үзэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, эрхэмлэн дээдлэх аливаа үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжинэ гэж томъёолсон байгаа. Мөн түүнчлэн дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг сургалтын агуулгаар дамжуулан олгохоос гадна Үндэстний түүх соёлоо судлан, эдүгээчлэх, бие даасан, хараат бус Монгол иргэнийг төлөвшүүлэхэд Үндэсний соёлын нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Ярилцсанд баярлалаа, сонгуулийн кампанит ажилд тань амжилт хүсье! ИЗНН-ын Соёл Урлаг, Боловсролын талаар баримтлах бодлого ИЗН Нам ард түмнийхээ хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзлэлийг дэмжин хөглөх , уриалан манлайлах Соёл урлагын бодлогын цөөн хөтөлбөрийг дараах байдлаар томъёолж байна. Соёл урлагын бодлого нь Соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх хадгалан хамгаалж,үлдээхэд оршино. Хувь хүн, нийгэм, эдийн засаг , оюун санааны хөгжилд үзүүлэх үр нөлөө , хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, манлайлах үндэсний бахархал, эх оронч үзэл баримтлал, Монгол ахуй уламжлалыг хөгжүүлэх, Монгол өвийг хамгаалснаар Монгол үндэстний дархлаа, тусгаар тогтнолыг хамгаалах нөхцлийг бүрдүүлнэ. Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлогын таатай орчинг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, нөлөөлөхөд оршино. Соёл урлагын салбарт Монгол оюун ухаанаар, шинэ санаа санаачлагаар, шинэ амжилт , шинэ нээлт бүхий Монгол оюуны үнэ цэнэтэй бүтээл , үндэсний бахархал туурвигдах нөхцөл бүрдэж маш тодорхой үр дүнд хүргэнэ. Соёл урлагийн Бодлогын хөтөлбөр 1. Монгол Улсын Соёлын Яамыг байгуулах 2. Монголын Соёл урлагын бодлогыг менежментийн өөрчлөлтөөр шинэчлэх, шинжлэх ухаан , Монгол ухаан хослосон аргачлалыг бүтэц зохион байгуулалтын хувьд төрөлжүүлэн байгуулах 3. Монгол орныг бүсчилэн язгуур урлагийн бодлогоор хөгжүүлэх, угсаатны урлаг соёлын өвийг нутгийн онцлогоор хөгжүүлж өөр өөрийн онцлог, ялгааг тодруулах, бий болгох 4. Чанарт суурилсан урлагийг хөгжүүлж Дэлхийн түвшинд гаргаж тавих 5. Соёл урлагийн шүүмж ,судалгааны салбарын албыг дахин байгуулах 6. Соёл урлагын салбарын мэргэжил боловсролыг эзэмшсэн бэлтгэгдсэн уран бүтээлчдийн эрэлт нийлүүлэлтийг бодлоготойгоор зохицуулах, төгссөны дараа ажлын байраар хангах буюу хаа хэрэгцээтэй газарт томилон ажиллуулах,нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэх 7. Улсын тэтгэлгээр Суралцаж боловсорсон Мэргэжлийн урлагын ажилтнуудын чадвар чадавхи, хөдөлмөрийн үнэлгээний үнэлэмжийг ангилаж тогтоох 8. Хот, хөдөөгийн Соёл урлагийн байгууллага,уран бүтээлчид, оюутнууд , урлагийн менежер, мэргэжлийн болон менежментийн чадавхийг нь дээшлүүлэн уялдуулах 9. Орон даяар буюу орон нутгийн байгууллагуудыг схемчилсэн төлөвлөгөөтэйгөөр Уралдаан арга хэмжээг өөрсдийн нөөц бололцоонд нь тулгуурлан тогтмолжуулах, зохион байгуулах – Үр дүнд нь бүх соёл урлагийн байгууллагууд чанартай урын сан ,өвтэй болж бүх талын Соёл урлагын арга хэмжээ , үзвэр үйлчилгээ нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эрх зүйн боломжтой болгох 10. Монголын уламжлалт түүх, соёл өвийн үнэн зөв мэдээллийг өөрийн орны ард түмэн болон дэлхийн улс орнуудад таниулах . Уран сайхны болон шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал киноны төсөл хэрэгжүүлэн Масс медиа ашиглан цацах, Дотоод , гадаадын хөрөнгө оруулалтыг зохион байгуулах буюу төрийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх 11. Соёл урлаг , спортын бодлогыг хөгжүүлэх нөлөөллийн Багийг байгуулж ИХ , Засгийн газар , БСШУЯам бусад төрийн ба төрийн бус байгууллагуудтай тогтмол, нээлттэй хамтран ажиллах хууль эрх зүйн боломж бүрдүүлэх 12. Түүх архиеологийн нөөцөд тулгуурлсан Дэлхийн хэмжээний үзэсгэлэнгийн танхимыг Монгол орны 4 -5 бүсэд барих төсөл хэрэгжүүлэх. Аялал жуулчлал , орон нутгийн зах зээлд уялдуулан хөгжүүлэх, хууль эрх зүйн заалт, хариуцлагыг чангатгах 13. Бүх шатны хүүхдийн боловсролд соёл урлаг , спортоор дамжуулан өөртөө итгэлтэй, амьдрах ухааны боловсрол олгох бүтээлч сэтгэлгээтэй, амжилтанд хүрэх ухаан ,аргатай , эх орон улс үндэстнээ чин сэтгэлээсээ хайрлан дээдэлдэг эх оронч хүмүүжилтэй Монгол бахархалтай чадварлаг Монгол иргэнийг төлөвшүүлэх сургалтын хөтөлбөр суулгаж өгөх 14. Дэлхийн хэмжээний Номын сантай болох төсөл хэрэгжүүлнэ 15. Соёл урлагийг төрөөс дэмжин хүртээмж, чанарыг нь дээшлүүлнэ. 16. Бүх музейг цахим дохиоллын хамгаалалттай болгож, музейн сан хөмрөгийг баяжуулах зардлыг 3 дахин нэмэгдүүлнэ. 17. “Үндэстний урлагийн ордон” байгуулах төсөл гүйцэтгэх. 18. Соёлын ажилтан, уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг төрөөс дэмжих хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлнэ. Монгол Боловсрол 1. Монголын Уламжлалт боловсролын бодлогыг Орчин үеийн боловсролын бодлоготой зэрэгцүүлэн эзэмшүүлэх. 2. Боловсролыг мэдрэмжийн түвшинд хөгжүүлэх дэлхийн шинэ чиг хандлага, аргачлал боловсруулах 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай нөхцөлтэй Боловсролын бодлогыг хэрэгжүүлэх 4. Дэлхийн даяарчлалын хөгжилд Монгол Үнэстний Боловсролын бодлогыг Соёлын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх 5. Үндэсний болон сонгодог урлаг, спортын сургалт дамжаанд сурсан сертификатаар Их дээд сургуулийн элсэлт шалгалтанд нэмэгдэл оноо болгож оруулах 6. Нийгэм, ард түмний оюун санаа, эрх ашгийн эсрэг бодлоготойгоор үйл ажиллагаа явуулдаг инженерчлэсэн үзэл санааг оюун ухаанд дасгах ажиллагааг таслан зогсоох 7. Монголын Ирээдүй хүүхэд залуучуудын оюун санаанд өөрчлөлтийг хийх, Амьдралын чанарыг Материаллаг талаас нь шүтэж тахих ёс суртахууны буруу хандлагыг өөрчлөх, хүмүүжүүлэх бодлого боловсруулах 8. Уул уурхай дагасан бүтээн байгуулалтыг их бүтээн байгуулалт мэтээр явцуурах хандлагыг Оюуны болон Ухааны бүтээн байгуулалтын эзэн байх, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай боловсрол, мэргэжилтэй иргэнтэй байх бодлого хийх 9. Монгол орны хөгжлийн бодлогыг том цар хүрээтэй, дэлхийн бодлогод нөлөөлөхүйц шинэ боломж шинэ эринг бид ухаалгаар удирдан зохицуулж орчин үеийн шинэ Ухаалаг улс орон болох, дэлхийн түвшинд гарах боловсрол бодлоготой Монгол улс болох зорилго тавих 10. Шинэ эриний Шинэ Монголын хойч ирээдүйг боолын хөдөлмөр, үнэлгээнээс ангижруулах дунд шатны бодлогыг дунд, дээд боловсролын бодлогоор дамжуулан өөрчлөх 11. Дунд сургуулиудад ерөнхий боловсролыг эхний 9 жилд чанартай олгож, 11 болон 12 дугаар ангид нь ирээдүйд эзэмших мэргэжилээ сонгох суурь сургалтаар суралцуулах, компьютерийг иж бүрэн эзэмших нөхцөлөөр хангаж бакалаврын зэрэгтэй төгсгөх. 12. Дунд сургуулийн зайлшгүй шаардлагатай сурах бичгүүдийн стандарт, чанарыг жигдэлж тендэрийн хяналт шалгалтын газрыг ажиллуулах, хэвлэлтийн зардлыг төрөөс хариуцах, хянах.