УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Д.Энхбат Хэнтий аймгийн зон олонтой уулзахаар сум бүрт очиж ажиллаж байна. Түүнтэй хамт ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Р.Лхагвадулам, Ардын жүжигчин Ж.Энхтайван нарын төлөөллүүд багтсан байна. Тэд өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд орших Бэрх-Уул уурхайн үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай нь уулзжээ. Бэрх суурин нь 3500 гаруй хүн амтай. МУ-ын хамгийн анхны жогшны уурхайг түшиглэн бий болсон уурхайн суурин гэж хэлж болно. Сүүлийн 10-аад жилийн турш Бэрх-Уул компанийн үйл ажиллагаа нэлээдгүй хумигдсанаас болж ажилгүйдэл, Бэрхчүүдийн амьдралын төвшин багагүй доошилсон байна. Энэ талаар Бэрхийн зон олон ИЗНН-ынхантай уулзах үеэрээ уламжилсан байна. Тэд цаашид хэлэхдээ “Манай суманд маш олон хятад иргэд байна. Тэд хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг юм болж байна. Түүнээс гадна “нинжа” нар нь газар нутгийг маань хагалж цөмлөөд бүтэн юм үлдээхгүй нь. Үүнд хязгаар хэрэгтэй байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Үүнд ИЗНН-ын дарга Д.Энхбат хариулахдаа “ИЗНН-ын зүгээс нутгийн иргэдийн зөвшөөрөлгүйгээр лиценз олгох, ашиглах, ухаж сэнтийчихийг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглож байна. Хэн гэдэг дарга тэр лицензийг олгосон нь хамаарахгүй. Зөвхөн иргэний зөвшөөрөл, дэмжлэггүйгээр олгож болохгүй. Энэ талаар манай намын “Амьдрал” мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа” хэмээв. ИЗНН-ын уулзалтад хэнтийчүүд идэвхтэй оролцож Д.Энхбатыг асуултаар булж байлаа. Тэдний уулзалт өнөөдөр Бор-Өндөр суманд болох юм байна.
Б.Манлайбаяр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна