Монгол үндсэний үзэл гэдгийг хамгийн тодоор үлгэрлэн харуулдаг урлагийн од бол Хар сарнай хамтлагийн Амараа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Түүний сонголт байнга эх орныхоо төлөө, Монгол нутгийнхаа төлөө байдаг бөгөөд дэлхий хавтгай болж байгаа энэ үед Монгол нутгийнхаа эзэн хэвээр үлдэх хамгийн зөв арга бол Монголоо гэсэн цохилох зүрхтэй байхаас гадна ирж ажиллаж байгаа гадаадынханаас илүү мэдлэг боловсролтой, ажлын чадвартай, тэднийг буюу өөрөөр хэлбэл биднийг уусгах аюул дагуулж байгаа дайснаа сайн мэддэг байх явдал гэж бидний залуус ойлгож байх явдал хэмээн үздэг байна.
Тиймдээ ч Амараа энэ сонгуулиар өөрийн үзэлдээ үнэнч байж өөрийн амьдран суугаа Баянзүрхэд нэр дэвшигчдээс Б.Мөнхбаатарийг сонгож түүний сурталчилгааг хийж байна.
Дэлхийд ноёлож байгаа барууны соёлын үрийг тавьсан Англид суралцаж тэдний соёл, сэтгэх арга барил, ажилд хандах хандлагыг судалж суралцаж ирээд Монголын төрд яам, нийслэл, дүүрэгт нь ажиллаж туршлага хуримтлуулсан, бидний төлөө чин сэтгэлээр ажиллах нэр цэвэр, нас залуу гэсэн шалгууруудаар тэрээр Б.Мөнхбаатарыг сонгосон байна.
Б.Саруул
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй