Хэнтий аймагт ИЗНН хүчтэй байна.


УИХ-ын Сонгуулийн сурталчилгаа ид хүчээ авч байна. сонгуулийн санал өгөх өдөр болоход ердөө 7 хоног үлдээд байна. Энэ хариуцлагатай үед ИЗНН-ын удирдлагууд Хэнтий аймгийн Өндөрхаан хот, Биндэр, Өмнөдэлгэр, Бор-Өндөр зэрэг сумдад ажиллалаа. Хэнтий аймагт Иргэний Зориг Ногоон нам тун хүчтэй, тус намаас УИХ-ын 18-р тойрог Хэнтийд нэр дэвшигчид нэр хүнд сайн байгаа нь иргэд сонгогчидтой хийсэн уулзалтаас мэдрэгдэж байлаа.  Өндөрхаан хотын Спортын ордон зохион байгуулагдсан нэр дэвшигчдийн уулзалтанд 800 орчим иргэд сонгогчид оролцлоо. Энэхүү уулзалт Хэнтий аймаг дахь сонгуулийн сурталчилгааны үеэр хамгийн олон сонгогчдтой уулзалт байсан юм. Үүнийг ИЗНН нь нийгэмийн давхрага бүрт хүрч тэдний дуу хоолойг сонсож чаддаг, нэр цэвэр, авилгагүй,итгэл даах улстөрийн хүчин гэсэн итгэл ард түмний дунд давамгай байгаагийн илрэл юм. Уулзалтанд ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат, нэр дэвшигч Бямбасүрэнгийн Хүдэр-Ян, МУ-ын Ардын жүжигчин Ж.Энхтайван, ИЗНН-ын УТЗ-ын гишүүн Лэди төвийн захирал Р.Лхагвадулам нар оролцож намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэд сонгогчдын асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө. 

Уулзалтын үеэр намын дарга, нэр дэвшигчид монголынхоо төлөө, хэнтий нутгийнхаа төлөө иргэд маань хариуцлагатай өөр сонголт хийх цаг нь болжээ гэдгийн онцлон хэлж байлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож байгаа ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийг иргэд бидний амьдралд илүү ойр, амьд хөтөлбөр болжээ хэмээн сайшаан хүлээн авч байлаа. Уулзалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор ирсэн нь тун содон байлаа. Тэд ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг тун оновчтой тодорхойлж, тодорхой заалтуудыг оруулсанд баярлаж байгаагаа илэрхийлээд энэхүү мөрийн хөтөлбөрөө заавал хэрэгжүүлэхийг тэдэнд үүрэг болголоо. 3 цаг орчим үргэлжилсэн уулзалт асуудал ярисан, түүнийг шийдвэрлэх шийдлийг санал болгосон, иргэдийнхээ дуу хоолойг сонссон халуун дотно амьд яриа болж алга ташалтаар хүчээ авсан халуун уулзалт боллоо.