Үнэнээр явбал “усны тэргээр LEXUS гүйцнэ” хэмээх содон уриатай нэгэн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Монголчууд төрөө шинэчлэн байгуулах энэ хариуцлагатай үед хүн бүхэн дор бүрнээ анхаарч зөв сонголтоо хийх, цаашлаад нийгэмд шударга ёс тогтоох, иргэдийн эрх тэгш байдлыг хангах зорилготой тус ажиллагаанд ИЗНН-ын Сонгино Хайрхан дүүргийн гишүүд, дэмжигчид, тус намаас СХД-д УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч, судлаач Х.Бат-Ялалт, НИТХ-д нэр дэвшигч МҮОНРТ-ын продюсер, сэтгүүлч, хөтлөгч Г.Агааноров, “Агаар ба хөрсний бохирдолтой тэмцэх олон нийтийн нийгэмлэгийн” гүйцэтгэх захирал, найруулагч, төрийн удирдлагын менежер Ж.Өнөржаргал, “Эх булаг” ХХК-ийн захирал, бизнесийн ухааны магистр Б.Амартүвшин нар оролцсон юм. Өглөө Саппорогийн буудлаас гараагаа эхлэсэн ард иргэдээ дэмжих эл аян Толгойт, Ханын материал, Баянхошуу зэрэг тус дүүргийн захын хэсгүүдэд хүрч, нийт 20 гаруй километр үргэлжилэн, үдшийн бүрийд өндөрлөсөн. Аянд оролцогчид нэгэн дуугаар эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж, амьдрал тэтгэгч чандмань эрдэнээ зөв зохистой хэрэглэх, шударга ёс, эрүүл нийгмийн төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байлаа. Энэхүү уриалгыг дэмжиж, аянд нэгдэж буй хүмүүс ч олон байсан нь шинэчлэл хийх цаг болсныг харуулж байв.
Үнэхээр ч энэ цаг үед хэн чадалтай, шударга нь бус хэн зальтай, танил тал, арын хаалгатай нь хөлжиж, дэвшиж шударгаар хөдөлмөрлөж, үнэнчээр зүтгэж яваа улсын хажуугаар үнэтэй тэрэг хөлөглөж,тоос татуулан өнгөрч байгаа нь нууц биш. Гэвч энэ тэнцвэргүй шударга бус байдал эцэс болох цаг ирсэнийг дуулгаж, Нийгэмд шударга ёсыг ТӨР тогтоож, Төрд шударга ёсыг АРД ТҮМЭН тогтоох учиртайг сануулан, сэрээсэн энэ үйл ажиллагааг иргэд таашаан дэмжиж байсан юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа