Хэлсэн ярьсан нь алд дэлэм зөрүүтэй хүнийг “худалч хүн” гэдэг бол төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөө, хэлэх хийх нь хол зөрүүтэй ЭРХ БАРИГЧДЫГ юу гэх вэ?
“Ардаа алагчлахгүй, шударга ёсыг сэргээнэ, татвар нэмэхгүй, төрийн албыг төрлийн шалгуураар бүрдүүлэхгүй” гэж 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАН өнгөрсөн хагас жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн вэ?
“Ардаа алагчлахгүй төр”–ийг мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын засгийн газар тун удахгүй нэгэн хууль гаргах гэж байна. Энэ хууль бол “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” юм. Тус хуулийн агуулга өнөөдөр төслийн хэмжээнд яригдаж байгаа ч хуулийн төсөл нь өрсөлдөөнийг боомилсон, төрийн бус байгууллагад “том” эрх олгосон, монополь байдал үүсэхийг дэмжсэн, эцсийн дүндээ иргэдийн халаасыг тэмтэрсэн гэж хэлж болохуйц хэмжээнд боловсрогджээ.

“Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 1-р зүйл буюу Хуулийн зорилт хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” хэмээжээ.
Гэсэн атлаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг дотор нь ялгаварлаж, төрөөс өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг санхүүжүүлэх зорилгоор Сан байгуулж ажиллахаар болж байгаа нь Үндсэн хууль болон Хэвлэл мэдээллийн тухай хуулийг зөрчсөн, төрийн зүгээс хувийн хэвшлийн зарим телевизүүдийг “дэргэдээ ойр байлгаж”, цензурдах гэсэн үйл хэрэг гэж ойлгож болохоор байна.

Мөн тус хуулийн төслийн 20.1. Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан /цаашид “сан” гэх/-ийн зорилго нь Үндэсний нэвтрүүлэг бэлтгэх, Монгол бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, үндэсний нэвтрүүлэг хийх, монгол бүтээл үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах, иргэдээс үйлчилгээний аливаа төлбөр хураамж авахгүйгээр олон нийтэд хүргэх үйлчилгээг дэмжихэд оршино” гэжээ.
Хуулийн төслийн 20.2. Сангийн хөрөнгийн эс үүсвэрийг дурьдахдаа Улсын төсөв, нэвтрүүлэг дамжуулж буй үйлчилгээ эрхлэгч /тухайлбал, олон суваг дамжуулах үйлчилгэ эрхлэгчид/, эсвэл хэрэглэгчээс авах тухай заагаад, 20.3-д санд төвлөрсөн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан зориулалтаар зарцуулна гэсэн бол 20.4-д Сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно гэжээ.

Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийн дээрх заалтуудад хэд хэдэн “но-той, ноцтой” үндэслэлүүд байгааг хууль санаачилгачид олж хараагүй бололтой. Тухайлбал,
Зөвхөн хуулийн төслийн 20-р зүйлийг авч үзэхэд ийм байгаа бол мөн хуулийн төслийн 26.4-т “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр дамжуулж буй хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сувагт өөрчлөлт оруулах, хязгаарлалт тогтоохыг хориглоно” гэсэн нь шууд хувийн хэвшлийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс төрөөс оролцсон, төрийн байгууллага албан тушаалтнаас үйлчилгээ эрхлэгчийн эрх ашигт бүдүүлгээр халдсан, тулган шаардсан, цензур тогтоох гэсэн зорилготой байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн агуулга нь бодит байдалтай огт нийцэхгүй, хэд хэдэн хуулийн агуулгатай зөрчилдсөн атал тус хуудуутай хуулийн төслийг яаран сандран санаачлан УИХ-аар батлуулахаар зорьж байгаа нь хэний эрх ашгийг, хэн илэрхийлээд, бас хэн хамгаалаад байна вэ гэсэн асуултыг асуухад хүргэж байна.
Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээлэх болно…
Ц.Мөнх

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй