игдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар олон нийтийн анхаарлын төвд ороод байсан “Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхийг дэмжсэнгүй унагалаа.
УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар завсарлага авсан нь өчигдөр дууссан ба хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй учир төслийг санаачлагчид нь буцаасан.
Үндсэн хуулийн заалтууд зөрчсөн, парламентын бүрэн эрхэнд халдсан, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан зэрэг олон хүчин зүйлээр ийнхүү олонхийн бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг унагаж байна. Олон улсын гэрээг УИХ-аар оруулалгүй зөвхөн Засгийн газрын хэмжээнд шийдэхийг гишүүдийн олонхи нь эсэргүүцэж байв.
Монгол Улс Олон улсын гэрээний тухай хоёр хуультай болчихоод байгаа бөгөөд 1993 онд батлагдсан, 2016 оны арванхоёрдугаар сард батлагдсан гэх хоёр хуультай аж.
Ингээд 1993 оны хуулийг хүчингүй болгохоор Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Монгол Улсын эрх ашигт харшилна хэмээн үзэж УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар эсэргүүцэж байгаа үндэслэлүүдээ олны сонорт хүргээд байсан.
Тэрээр “Маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээг УИХ хүчингүй болгох заалтыг авч хаях гэж байна! Тавантолгойг зарах ажлын бэлтгэл! Энэ хууль батлагдвал байгаа нөөцөөрөө Монголын нэг иргэнд 11 сая доллар оногдох Тавантолгойн орд Шинхуатай хамтарсан цөөн хүний гарт очих зам шулуудна! Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзаж нэг сэдвээр дагнаж мэдэгдэл хийсэн нь энэ луйвраа халхавчлахыг оролдсон явдал. Бүх хүн бүх анхаарлаа ийш чиглүүлэх цаг! Биднээс Тавантолгойгоос ч илүү баялаг-Оюутолгойг хулгайлсан, Эрдэнэтийг хулгайлсан, одоо Тавантолгойг! Ингэх гэж л сонгууль луйвардаж 65 суудал нэг намд өгсөн, ингэх л гэж Гадаад хэргийн сайдаар MCS-ийн шууд төлөөний хүнийг томилсон, тоглоомын Ерөнхий сайд томилсон, Тагнуул, цагдаагийн удирдлагыг солих эрхийг Ерөнхий сайдаас булаан авсан, чухам ингэх л гэж АТГ-ын удирдлагыг өөрийн хүнээр байлгасаар байна. Одоо буухынхаа өмнө бүх ажлаа гүйцэлдүүлж байна. Та нар яагаад ийм хүлцэнгүй юм бэ?!!! Дээрэм хийж байна шүү дээ!!!
Яаралтай УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн утас, пэйж, профайл, твиттер акаунт руу бүгд мессэж илгээж эсэргүүцье! Хэрэв үүнийг зогсоохгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж өргөн жагсаал цуглаан зохион байгуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож С.Жавхлан гишүүндээ дэмжлэг өгөх нь чухал байна!!!” хэмээн мэдэгдэж олныг уриалсан юм.
Г.Уянга нарын үзэж байгаагаар энэ хуулийн төслийг баталсан бол Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-аар оруулалгүй шууд Засгийн газар, өөрөөр хэлбэл Гадаад харилцааны яам баталдаг болох байсан аж.
Ингээд хуулийн төслийг унагасан чуулганы хуралдааны дараа “Эрхэм нөхдөд талархал илэрхийлж, баяр хүргэе! Гадаад харилцааны яамнаас оруулсан “ОУ-ын гэрээний тухай хууль”-д оруулах өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд гишүүдийн олонх дэмжээгүй тул унажээ. Ялангуяа МАН-ын залуу, шинэ үеийн гишүүд “мужики” идэвхтэй эсэргүүцжээ. Үе халагдах нь МАН-д ингэж зөв гэрэл гэгээ тусгаж байна. Нэг амьсгаа авлаа. Цаашид “Таван толгойн ордыг зөөвөрлөх” энэ мэт олон хулгайн зам бий тул бас сэргийлбэл зохилтой ажээ” хэмээн Г.Уянга нарын зүгээс мэдээлсэн байна.
Мөн “Хэн нь Тавантолгойг хамгаалж, хэн нь зарахын төлөө саналаа өгснийг дараахь бүртгэлээс харагтун” хэмээжээ.
Хуулийн төслийг батлахыг дэмжсэн гишүүд
Хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн гишүүд
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө