Нийслэл 32 жилийн дараа “Хүүхэд хөгжлийн ордон” нээлтээ хийж, Баянгол дүүргийн хүүхдүүдийг сурч боловсрох, авьяасаа хөгжүүлэх боломжоор нь хангалаа.
Энэ төвийг нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон бөгөөд дотроо 100 хүүхдийн суудалтай, 3000 номын фондтой номын сан, хөгжмийн долоон дугуйлан, бүжгийн гурав, дууны гурав, ахисан болон тусгай хэрэгцээт дугуйлан дөрөв, сэтгэхүй хөгжүүлэх гурав, уран зургийн гурав, спортын хоёр гээд нийт 25 дугуйлантай ажээ. Тус дугуйлангуудад өдөртөө 100, жилдээ 2500-3000 хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд элсэлтээ аваад эхэлжээ.

Нээлтэнд, тус ордонг санаачилан Баянгол дүүрэгт бариулсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Хүүхэд хөгжлийн тус төв ашиглалтанд орсноор хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байгаагийн зэрэгцээ Баянгол дүүрэгт дахин 42 ажлын байр шинээр бий болж байгаа аж.
Баянгол дүүрэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ ихтэйгээр онцлог дүүрэг тул хүүхэд багачууд хичээлийн бус цагаа ихэвчлэн компютер тоглоомын газруудаар өнгөрүүлж байна гэсэн судалгаа бий. Иймд тус дүүргийнхэн сургуулийн хүүхдүүдээс санал асуулга авахад тэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Иймд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд хүүхдүүдийн саналд тулгуурлан Хүүхэд хөгжлийн төвийг бариулж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Б.ГЭРЭЛ




“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй