Засгийн газраас шинэ оны ажлын эхний долоо хоногт аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын семинар зохион байгуулсан. Семинарын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замыг танилцуулж, яамдын сайд нар аймгийн удирдлагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэн явагдсан тус семинарын дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат аймгуудын засаг дарга нарыг дагуулан Пусан руу явж зугаалсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Улмаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал VIP танхим дээрээс ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болоод аймаг бүрийн засаг дарга нарыг угтаж авахаар ирсэн хүмүүсийн 0001 дугаартай тансаг зэрэглэлийн жип автомашинууд Чингис хаан нисэх буудлыг зогсоолыг дүүргээд байгаа зураг цахим сүлжээнд түгсэн. Үүнтэй холбогдуулан эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар төлөгчдийн мөнгөөр зугааллаа хэмээн олон нийт шүүмжилсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үүнээс хэдхэн хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай уулзах үеэрээ “Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой” гэж онцолсон билээ. Тиймээс ч нисэх онгоцны буудлаас сүр бараа ихтэйгээр улсын машинаар тосуулсан нь нийтийн дургүйцлийг төрүүлсэн гэж болно.
Засгийн газар болон аймгуудын албан ёсны веб хуудаст уг асуудлын талаар мэдээлэл нийтлэгдээгүй учир “Ж.Мөнхбат 21 аймгийн засаг дарга нартай Пусанд очиж зугаалаад ирлээ” гэх хардлага төрүүлсэн юм. Энэ талаар засгийн газрын хэвлэлийн албанаас тодруулахад, “Өнөөдөр /2017.01.13/ албан ёсны мэдээллийг нь гаргана. БНСУ-ын урилгаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат аймгуудын засаг дарга нартай гурав хоногийн семинарт яваад ирсэн нь үнэн. Гэхдээ бүх зардлыг БНСУ-ын талаас хариуцаж, “Шинэ тосгон” хөдөлгөөний хэрэгжилтийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өөрөө энэ талаар тодруулга өгнө” хэмээсэн юм.
Мөн өдрийн үдээс хойш Засгийн газар албан ёсны цахим хуудастаа “Засаг дарга нарын томилолт ба 335 шуудай цементээс эхэлсэн түүх” нэртэй замын тэмдэглэл маягийн мэдээлэл нийтэлж, уг асуудлыг няцаах арга хэмжээ авав. Бид энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас албан ёсны хариулт авах хүсэлтээ илэрхийлсэн ч хариулт өгсөнгүй.

Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм “Аймгуудын засаг дарга нар “Шинэ тосгон” хөдөлгөөн болон хог боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Мөн аялал жуулчлалын асуудлаар холбогдох уулзалтуудыг БНСУ-ын талтай хийсэн. Аялж зугаалсан юм байхгүй. Өмнө нь төлөвлөгдсөн семинар байсан” гэсэн хариулт өглөө.
Мөн Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ “Зардлыг нь БНСУ-ын талаас гаргасан юм билээ. Төсвийн мөнгөөр зугаалсан зүйл байхгүй. Биднээс мөнгө гараагүй. Засгийн газрын шугамаар зохицуулагдсан гэж ойлгосон”гэсэн тодруулга өгөв.
Medee.MN


МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө