-ТҮҮНИЙГ Ц.МӨНХ-ОРГИЛ САЙДЫН ХУУРАЙ ДҮҮ, ТҮҮГЭЭРЭЭ
“MCS”-ТЭЙ ХОЛБОГДДОГ ГЭЛЦДЭГ-
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Улсын мөрдөн байцаах газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг томилсон билээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр “Р.Чингис өөр албан тушаалд шилжиж байгаа учраас түүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Ө.Энхтөрийг томиллоо” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг.
Р.Чингисийг албан тушаалаасаа буусны дараа “Дараагийн албан тушаалын тасалбараа авлаа” хэмээн зарим хэвлэлд бичсэн. Гэвч түүнийг ямар албан тушаалд томилогдож байгаа тухай өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг Европын жижиг улсад Элчин сайдаар томилох тухай асуудал яригдаж эхэлсэн бололтой. Энэхүү мэдээллийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Р.Чингис өөр албан тушаалд шилжиж байгаа. Элчин сайдаар томилох тухай асуудал байхгүй” гэх хариулт өгсөн юм.
Р.Чингис нь Замын цагдаагийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийн хүү бөгөөд 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦЕГ-ын дарга С.Баатаржавын оронд томилж байсан юм.
Тэрээр 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөнөөсөө хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, удалгүй Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байжээ.
Салбарынхных нь ярьж буйгаар, 2000-аад оны дунд үеэс хойш Цагдаагийн байгууллагад томоохон томилгоо хийх бүрт Р.Чингисийн нэр яригддаг байсан. Учир нь улс төрийн хүрээнийхэн түүнийг “МCS”, “АПУ” компаниудын хүн гэж тодотгож ярьдаг гэнэ. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, түүгээрээ “МСS”-тэй холбогддог гэх нь ч бий.
Ц.Мөнх-Оргил хууль зүйн сайд байхдаа түүнийг хэд, хэдэн удаа Цагдаагийн ерөнхий газрын даргад зүтгүүлж байсан. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ойр харилцаатайг хуулийнхан андахгүй. 2012 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил Р.Чингисийг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилж байсан билээ.
Тэрээр нэг жилд 24 сая 670 мянган төгрөгийн орлого олдог ба түүний гэр бүл жилд нийт 500 гаруй сая төгрөгийн орлого олдгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзэж болно. Түүнчлэн Р.Чингис хоёр компанид хувь эзэмшдэг. Барилгын салбарт ажилладаг “Мегаментал” компанид 15.75 хувь эзэмшдэг, 15750 хувьцаатай. Мөн “Хийморьлог шонхор” компанийн 11 хувийг эзэмшдэг ажээ.
Medee.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ