Амьдралынхаа алдаа оноог таягдан хаяж, айсуй ирэх тогтвортой цаг хугацааг сонгосон олны танил эрхмүүдийн тухай олон нийт л мэддэггүй болхоос биш овоо хэдэн хүн цаана чинь гадарладаг сурагтай. Хүүхэдтай айл болгон л хөл тавин бяцхан үрсээ амраадаг алдарт “Найрамдал” зуслангийн захирал, СТА “салхи” хочит Б.Отгонбат ганц бие аавын үүргийг харин ч нэг сайн гүйцэтгэн хүүтэйгээ хамт амьдардаг. Эмэгтэй хүнээр цайгаа чануулалгүй өөрийгөө цэмбийтэл сайхан аваад явчихдаг түүний ид гялалзаж, охид бүсгүйчүүдийг унагаж, уярааж явсан залуу зандан насанд нь учирсан анхных нь хань нь нэвтрүүлэгч С.Чимгээ гэнэ шүү.
Цэнхэр дэлгэцийн цаанаас цэмбийж суугаад мэдээгээ уншдаг Чимгээ нэвтрүүлэгч одоо хүний сайн хань, халамжит ээж болсон хэдий ч өмнөх “амьдралтайгаа” нэг салбарт харьяалагддаг болхоор байнга шахуу нүүр тулдаг гэнэ лээ. Хааяахан бүр тэднийг хамтдаа баяр ёслолын үйл ажиллагаа хөтлөж байдгаас нь харвал “өнгөрснөө март, өнөөдрөөрөө амьдар” гэсэн үг санаанд бууж байх шиг ээ. Олны танил хүмүүс байтугай орцны маань хөрш хэд дэх амьдралаа зохиож байгаа нь нүдэн дээр ил байдаг болсон энэ нийгмийг яалтай ч билээ дээ.
PAPARATSI.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ