Гишүүн асан М.Зоригтийг гэрэл зургийн хоббитой гэдгийг хүмүүс мэддэг болсон. Тэгвэл тэрбээр 21 аймгийн 331 сумын түүхийг бүтээж, сум бүрийн онцлогийг харуулсан баримтат кино хийхээр зориг шулуууджээ. Тэрбээр БНСУ-д 600 км дугуйгаар аялахдаа намчирхаж, нутгархалгүй эх орондоо хэрэгтэй нэг зүйлийг ч бол бүтээх нь ёстой юм байна гэдгээ ойлгосон аж. М.Зоригт эрхэм “Би амьдралын 50 гаруй жилд ингэж эрх чөлөөтэй өөрийн зоргоор амьдарч үзсэнгүй. Ясли, цэцэрлэгээс эхлээд бага, дунд, их сургууль, хожмоо ажил алба, УИХ, Засгийн газарт ажиллан байнга л бусдын зоргоор, бусдын төлөө ажиллаж байсан бол өнгөрсөн оны сонгуулиас хойш өөрийнхөө дур зоргоор, санаснаа хийж, сайхан байна” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр эх орноо тойрон аялахдаа 331 сум бүрээс сум, орон нутгийхаа үх түүхийг мэддэг таван хүний дурсамжийг сонсох бөгөөд үндэстэн ястныхаа язгуур урлагийг харуулсан тоглолтыг ч баримтат кинондоо багтаах гэнэ.
Тэгэхээр түүний бүтээл нэлээд нүсэр ажил болохоор байгаа нь ойлгомжтой байна. Өмнө нь манай уран бүтээлчид ийм том ажлыг гардаж авч, бүтээсэн түүх үгүй. Тиймээс М.Зоригтийн зоригтой шийдвэрт амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ