Хотын даргын санаачилсан, санаачлах гэж буй зүйлүүд нь ард иргэдийн дунд аюулын харанга дэлдээсэн асуудал болсоор байна. Ойр тойромд орчноо мэдрээгүй олигтой биш шийдвэр гаргаж байгаагийн илрэл болсон, түүнийх нь үр дагаваруудын нэг нь өнөөх “ТҮЦ”-ний асуудал. Өнөөдөр л гэхэд газрын албаныхан нэгэн иргэний ТҮЦ-г албадан ачих гэж байснаас болоод 62 настай иргэн ухаан алдан унаж, сэргэлгүй 30-40 минут болсон байна. Цаашлаад энэ бол амь насанд хүрч болхоор асуудал байсан байж болох юм.
Хүүхдүүдийнх нь хэлж байгаагаар удаа дараалан ийнхүү албадлага, дарамтад өртсөнөөсөө болоод 62 настай ач, зээгийнхээ хоолыг арайхийн залгуулж байгаа эмэгтэй даралт нь ихэсч улмаар эрүүл мэндэд нь хүртэл сөргөөр нөлөөлсөн байна. 10 сая төгрөгөөр хашаа байшингаа барьцаанд тавьж ТҮЦ ажиллуулан хоногийн хоолоо залгуулж байгаа энэ иргэний цаана өчнөөн адилхан асуудалтай хүн, хэдэн мянган айл өрх байгаа гэдгийг эрхэм хотын дарга та санаарай!
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана