дчилсан намын даргын төлөөх өрсөлдөөн тун ширүүхэн байгаа сурагтай. Нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах явцдаа нэг нэгнээ хатуу шүүмжлэж байгаа гэнэ.
Жишээлбэл, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Говь-Алтай аймагт гишүүдтэйгээ уулзах үеэрээ “Ардчилсан намд элсэж амь аврагдсан Ж.Батзандан бага дарвалзаарай” хэмээн хэлж орхисон гэнэ.
Үүнд ихэд эгдүүцсэн Ж.Батзандан бусад өрсөлдөгчдөдөө нэлээд хатуу үг хэлэх болсон бөгөөд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Зүгээр байгаа хүний шалгах уу” гэх зэргээр эмзэг сэдвийг нь хөндөөд авчээ.
Хэдийгээр өрсөлдөгчид ч гэлээ нэг намын гишүүд, эрх мэдэлтнүүд байж дотроо арсалдах нь Ардчилсан намын дотоод хагарал, бутрал улам гаарч байна уу даа гэж бодогдохоор байгаа юм.
Харин нэр дэвшигчид дундаа арай дөнгүүр боловсролтой, цэгц шударга хэмээн нэрлэгдээд байгаа БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр шүүмжлэхээс илүүтэй эвлэлдэн нэгдэхийг илүүд үзэж буй бололтой.
Учир нь тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүн бүр өөр. Манай дөрөвт өөр өөрийн гэсэн онцлог сайхан чанарууд бий. Ж.Батзандангийн хурц дайчин, Н.Алтанхуяг даргын эв нэгдлийг эрхэмлэдэг, С.Эрдэнэ даргын тууштай, Д.Эрдэнэбат гишүүний зарчимч чанар бүгд Ардчилсан намд маань хэрэгтэй. Бид тав Архангай аймаг руу аяны жолоо заллаа” хэмээн бичжээ.
Угтаа бол Лу.Гантөмөрийн зөв. Намын даргын суудлын төлөө нэг нэгнийхээ өмнөх алдаа оноог дэнслэж, шүүж байхаар намаа шинэчлэх, улсаа хөгжүүлэх тал дээр бодлого ярьж өрсөлдвөл намын гишүүд төдийгүй ард иргэдийн энэ намд итгэх итгэл үнэмшил нь дээшилнэ. Үүнийг олж харж чадсанаараа Лу.Гантөмөр бусдаасаа нэг шатаар илүү гэдгээ нотлож чадлаа.
www.zindaa.mn
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ