2007 онд Nokia буруу алхам хийснийхээ гайгаар гар утасны зах зээлээс шахагдаж аутсайдерын тоонд орсон. 10 жилийн өмнө тус компани гар утасны зах зээлд томоохон байр суурь эзлэх боломж байсан гэж хэлж болно. Тэр үед удаан хүлээгдсэн Nokia Aeon гар утас яригдаж байсан бөгөөд өөрийн бүтээгдэхүүнийг шинэ шатанд гаргах итгэл найдвар байлаа. Aeon утасны гол онцлог сенсор дэлгэцэнд оршиж байв.
Тухайн үед Aeon-ийг зах зээлд гаргахад Nokia компанид юу дутагдсаныг хэлж мэдэхгүй юм – мөнгө, технологи эсвэл тэсрэлт хийх зориг. Ямартай ч компанийхан Lumia-г сонгож Windows Mobile-д амжилтгүй алхам хийж Nokia гэдэг компани байх эсэх нь бүр эргэлзээтэй болж ирсэн цаг бий. Харин 10 жилийн дараа – гар утасны зах зээл ухаалаг гар утсанд эзлэгджээ. Тийм учраас өнөө цагт сенсор дэлгэцтэй гар утас хэний ч гайхашралыг төрүүлж чадахгүй нь лавтай. Гэсэн хэдий ч Nokia эргэн ирэхээр шийджээ, магадгүй цаг хугацааны машин бүтээсэн мэт сэтгэгдэл төрүүлмээр, буруу сонголт хийсэн тэр 2007 он руугаа буцаад …. Aeon загвараараа Nokia эргэн ирж байна Уг загварын албан ёсны нэр нь Nokia 150.
Энэ удаад Nokia компанийхан маркетингийн эрс шинэчлэлт хийхээр шийдсэн бөгөөд олныг хамарсан гар утас гаргахаар шийджээ. Өөрөөр хэлбэл гар утасны үнэ ердөө 26 ам.доллар байх аж. Тансаг, өндөр үнэтэй ухаалаг гар утасны оронд барихад авсаархан, хэрэглээ өндөртэй бөгөөд хамгийн гол нь хямдхан Nokia-г олон түмэн сонгох нь мэдээж. Ингэснээр компани сэргэн босох боломжтой болно. Гэхдээ нэг асуудал бий: ухаалаг гар утсаа ийм хямдхан зарахын тулд бүхэл бүтэн 10 жил хүлээх ямар хэрэг байсан юм бэ? Хүн болгон л алдаа гаргадаг, энэ нь ч томоохон компаниудыг тойрдоггүй бололтой. Бидэнд хуучны сайхан “шинэ” Nokia Aeon-ийг худалдаанд гарахыг хүлээх л үлдлээ.
XOPOM.COM
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ